Засгийн газар төрийн өмчийн 20 аж ахуйн нэгжийг хувьчлах жагсаалт гаргасан. Уг жагсаалтад МУИС, ШУТИС, ЭМШУИС, нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, хавдар, Хавдварын эмнэлгүүд зэрэг том эмнэлэг, сургуулиуд багтсан байсныг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эсэргүүцэж, жагсаалтаас хасуулжээ.
Төрийн өмчийг хувьчлахдаа Хөрөнгийн бирж, гэрээ, концесс, дуудлага худалдаа, хувьцаа хэлбэрээр олгох саналыг Засгийн газар гаргасан. МАН-ын бүлэг хувьчлалыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар хийх ёстой гэсэн зарчмын байр суурь баримталжээ.
Эдийн засаг хямралтай, үндэсний аж ахуйн нэгжүүд мөнгөгүй, хямралд өртсөн үед төрийн өмчийг хувьчлах нь зохисгүй гэж үзсэн байна.
Хэрэв эмнэлгүүдийг хувьчилбал үнэгүй хийгддэг байсан эмчилгээ, хагалгааны зардал асар өндөр болж, ард түмний нуруун дээр ирэх ачаа нэмэгдэнэ. Тиймээс МАН-ын бүлэг нийгмийн салбарын хувьчлал гэдгийг дэмжээгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ.