2014-15 оны “Capital One” цомын тэмцээний шигшээ тоглолт Лондон хотын багууд болох Челси болон Тоттенхэм клубийн хооронд алдарт Уэмблей цэнгэлдэхэд боллоо.
1960 оноос зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү лигийн цомын тэмцээнд Ливерпүүл клуб хамгийн олон буюу 8 удаа түрүүлсэн байдаг бөгөөд энэ удаад шигшээ тоглолтод шалгарсан хоёр баг болох Челси болон Тоттенхэм, 2008 онд мөн шигшээ тоглолтод учраа таарч байсан юм.
Тухайн үед Спурс өрсөлдөгчөө нэмэлт цагт 2:1 харьцаатай буулган авч байв.
Харин энэ удаад Челси хариугаа авсан гэхэд болно. Онцгой нэгнээр удирдуулсан баг өрсөлдөгчөө үндсэн цагт 2:0 харьцаатай буулган авсан бөгөөд эхний гоолыг нэгдүгээр үеийн сүүлийн минутад багийн ахлагч Жон Терри оруулсан бол сүүлийн хагасын 56 дахь минутад Диего Костагийн цохисон бөмбөг, Тоттенхэмын хамгаалагч Кайл Уолкерын хөлөнд ойн чиглэлээ өөрчлөн хаалганд орсон юм.
Ийнхүү цэнхрүүд түүхэндээ 5 дахь удаагаа “Capital One” цомын тэмцээнд түрүүлж байгаа бөгөөд Португаль мэргэжилтэн Жосе Моуриньогийн 3 дахь удаагаа, багийнхаа хамт лигийн цомыг өргөлөө. Түүнчлэн Челси клубын 2014-15 оны улирлын анхны цомоо ийнхүү аваад байна.