Нийт 180 гаруй улсын 10.000 аялал жуулчлалын салбарын төлөөллүүд жилдээ нэг удаа "жинтэйхэн" цугладаг билээ. И Тэ Бэ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр албан ёсоор нээлтээ Берлин хотноо хийх гэж байна. Энэ үзэсгэлэнд Монгол Улс анх удаа албан ёсны түнш орноор оролцохоор зэхэж, бэлтгэл ажил ерөнхийдөө шувтарч байна. Тус томоохон арга хэмжээ болох “Messe Berlin” үзэсгэлэнгийн барилгын гадна 15 ханатай Монгол гэр сүндэрлэж, төв хаалга дагуу Монгол түнш орноор оролцож буйг илтгэсэн томоохон зургийг туургалан тойруулжээ. Мөн тус арга хэмжээ болох барилга хүртэлх зам дагуу зурагт самбарууд байрлуулж, Монголыг олон түмний мэлмийд тод “өгүүлж” байна.
Манай улсаас аялал жуулчлалын 16 компани, аялагчид ихээр буудалдаг хоёр зочид буудал албан ёсоор оролцож байгаа бол 50 гаруй аяллын компани мөн ажиглагчаар оролцох юм. Одоогийн байдлаар улс орнуудыг харуулсан тус бүрийн талбайн заслын ажил хийгдэж байгаатай танилцлаа. Улс орнууд өгөгдсөн талбайгаа өөрсдийн ерөнхий өнгө төрх тэр дундаа аялал жуулчлалын салбарт хамгийн их танигдсан онцлог шинжийг тодотгосон байдлаар засан чимэглэжээ.
Манай улсын хувьд уламжлалт ёс заншлын салшгүй нэг хэсэг болох Монгол гэрийг тодотгон гол имижээ болгосноороо онцлог байгаа. Нийт дөрвөн гэрийг “Messe Berlin” үзэсгэлэнгийн танхимуудад бариад байна. Үзэсгэлэнгийн танхим нийт 160.000 ам.дөрвөлжин талбайг эзэлж байгаа. Үүнээс Монгол Улсын нийт сурталчилгааны талбай 400 шахам ам.дөрвөлжинг эзэлж буй. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад 1.5 жил бэлдсэн бөгөөд энэхүү нөр их хөдөлмөрийг олон улсад хүргэхэд ердөө л нэг хоног үлдээд байна. Тус үзэсгэлэнд Монгол Улсаас 300 шахам хүн оролцож байгаа бөгөөд урлаг, хэвлэл мэдээлэл, төр, хувийн хэвшил, зохион байгуулагчид зэрэг багтаж байна.
Берлин хотноо 2.28-нд урлагийнхан хэвлэл мэдээлэл болон төр хувийн хэвшлийн 96 хүн ирлээ. Урлагийнханы хувьд өчигдрөөс бэлтгэлдээ орсон бөгөөд, нээлтийн өдөр тоглох тайзан дээрээ тоглолт хийж үзлээ. Мөн гэрэл, микрофоноо тааруулж үзэх ажлууд хийгдсэн юм. Урлагийн багт “X-Rose” студийн уран нугараачид, ҮДБЭЧ-ын бүжигчид, Морин хуурын чуулга, Дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин, Арга билэг хамтлаг, “Sweety Motion” хамтлаг, дуучин СТА С.Наран зэрэг багтаж байна. Тэд Монголын соёл урлагийг сонсох мэдрэхгүйгээр дамжуулан түмэнд хүргэх учиртай. Харин төр, хувийн хэвшлийнхэн төлөвлөсөн уулзалтуудаа хийж, “ITB”-д оролцох бэлтгэлээ эцэслэж байна. Монгол Улсаас мэргэжлийн 10 тогооч ирсэн бөгөөд тэд үндэсний хоолны онцлогыг сурталчлан таниулж, И Тэ Бэгийн зочдод Монголыг “амтлуулна”.
Зохион байгуулах багийн эхний хэсэг хоёрдугаар сарын 14-нд Берлин хотод ирсэн бөгөөд мөн сарын 18-нд хэвлэлийн бага хурлыг зохион байгуулаад байгаа билээ. Үүний дүнд 18-19-ны өдрүүдэд 170 гаруй гаднын хэвлэл мэдээлэл Монголын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Энэ талаар Мессе Берлиний хэвлэл мэдээллийн мониторингийн байгууллага мэдээлсэн юм.
Берлин хотноо үзэсгэлэнд зочлохоор Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид ирж буй. Тэднийг Монголын лого бүхий 50 такси угтана. Энэ өдрүүдэд эдгээр нийтийн тээврийн хэрэгсэл Монголыг сурталчилсан логотойгоор Берлиний иргэдэд үйлчлэх аж.
Бэлтгэлийн сүүлийн өдөр бол өчигдөр байв. Хэдийгээр бүх ажил цэгцэрсэн ч өнөөдөр бол нийт гүйцэтгэсэн ажлын 50 хувийг үзнэ. Тиймээс ч Монголын талаас бүх ажил төлөвлөсний дагуу урагшлах эсэхт хяналт тавьж, урлагийнханы тоглолтыг эцсийн байдлаар үзэж сонирхон, нээлтийн үйл ажиллагааны дарааллыг шалгаж байна.
Товчхондоо Берлин хот олон улсын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнгээр амьсгалж эхэллээ. Тэр дундаа эдгээр өдрүүдэд И Тэ Бэгийн оролцогчид мөн Герман улсын иргэд Монголыг үзэж, үнэрлэж, амталж, сонсох нь.
Б.Энхцэцэг