-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
2004 онд анх Facebook-ийг хөгжүүлж байхдаа Марк Цукерберг дэлхий дээр байгаа хүн нэг бүрийг интернетэд холбох туйлын хүсэл өвөртөлж байсан гэдэг. Тэгвэл компани түүний мөрөөдлийг биелүүлэх ажлаа үргэлжлүүлэн лазер, дрон, хиймэл дагуул бүтээх ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж.
Интернетийг олон хүнд хүргэнэ гэдэг их өндөр өртөгтэй... гэхдээ бид хөгжүүлэхийг хүсэж байна
Өнгөрсөн онд Facebook-ийн дээр дурдсан технологиудын тусламжтай хүмүүсийг интернетэд холбохоор ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэж байв. Түүнчлэн үүний эхлэл болгон компани “Internet.org” төслийг хэрэгжүүлж байгаа.
Энэ төслийн хүрээнд Африкийн дөрвөн орон, Колумб, Энэтхэг гэсэн хүмүүс тэр бүр интернет орох боломжгүй газруудад үнэгүй интернет түгээж эхэлжээ. Харин дрон болон бусад технологиудын талаар Цукерберг “Энэ бүхний ачаар интернетийг бид хүн бүрд түгээхийг хүсэж байна. Гэтэл өнөөдөр бидэнд байгаа зарим технологи тийм ч үр ашигтай байж чаддаггүй. Тэгээд ч зөвхөн хиймэл дагуул, дрон мэтийг энэ үйл хэрэгт ашиглана гэсэн үг биш. Учир нь ирэх тав арван жилийн хугацаанд олон шинэ нээлт гарах болно” гэжээ.
Технологийн салбарт тэргүүлэгч Google компани ч интернетийг илүү олон хүнд түгээхийг хүсэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэд эхний ээлжинд энэ жилдээ багтаан нарны эрчим хүчээр ажилладаг дрон онгоцнуудыг ашиглахаар болжээ.
Нэг хүн Цукербергээс хоёр компани ирээдүйд энэ салбарт хамтран ажиллах эсэхийг асуухад “Мэдээж хэрэг. Би тэдэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.
“Интернетийг олон хүнд хүргэнэ гэдэг их өндөр өртөгтэй... гэхдээ бид хөгжүүлэхийг хүсэж байна” Цукерберг.