Технологийн аварга Apple компани ирэх сард өөрсдийн анхны ухаалаг цагийг худалдаанд гаргана. Дээрээс нь алтан гадаргуутай 10-20 мянган ам. долларын үнэтэй загварыг ч гаргах гэж байгаа. Тэгвэл тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Brikk 75,000 ам. долларын үнэтэй хувилбарыг санал болгож байна.
Худалдан авагч 24 каратын шар алтан гадаргуутай, 18 каратын ягаан алтан гадаргуутай, платинум гадаргуутай гэсэн хувилбаруудаас сонгох юм
Өнөөдрийн Монгол Банкны зарласан ханшаар нэг ам. доллар 1974 төгрөгтэй тэнцэж байгаа аж. Тиймээс Brikk-ийн санал болгож байгаа нийт 30 загварын хамгийн үнэтэй нь 148 сая 50 мянган төгрөг болж байна.
Компанийн цахим хуудсанд бичсэнээр урьдчилсан захиалга авч байгаа бөгөөд цаг нэг бүрийг задалж дахин угсрахдаа гадна талыг нь алмазан шигтгээтэй, тансаг материалаар орлуулах аж.
Түүнчлэн тэд Apple-ийн нэгэн адил цагуудаа гурван төрөлд хуваажээ. Худалдан авагч 24 каратын шар алтан гадаргуутай, 18 каратын ягаан алтан гадаргуутай, платинум гадаргуутай гэсэн хувилбаруудаас сонгох юм.
Хамгийн хямд болох арьсан оосортой нэг эгнээ алмазан шигтгээтэй цаг нь 7500 ам. доллароос эхэлж байгаа бол 75,000 ам. долларын үнэтэй нь 12 каратын алмазаар чимэглэсэн платинум оосортой аж.
Нүд орой дээр гаргасан үнэтэй энэ цагийг худалдан авахыг хүссэн хүн урьдчилгаа болгож 2000-10000 ам. доллар төлөх хэрэгтэй бөгөөд Apple цагаа худалдаанд гаргаснаас хойш 4-6 долоо хоногийн дараа гар дээрээ авах юм байна.
Зарим бүтээгдэхүүнийх нь үнэ сая доллар давдаг Brikk компанийн сайт дээр хуримын бөгжнөөс эхлээд iPhone-д зориулсан алтан гэр, Никон камерын алтан хэрэгсэл гээд олон төрлийн бүтээгдэхүүн байдаг аж.