Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт энэ сарын 20-нд Монгол-Японы төвд болно.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээний эхний шатанд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд нийт 120 тамирчин бүртгүүлжээ.
Эхний шатнаас шалгарсан 50 тамирчин хоёрдугаар шатанд орох бөгөөд сүүлийн шалгаруулалт дөрөвдүгээр сарын 4-нд болох юм байна.
Тэмцээн нэр зүс царай, багананд өгөгдсөн үг, түүхэн үйл явдал, хөзөр, хийсвэр зураг, тооны марафон, хоёртын тоолол, дуут цифр гэсэн төрлүүдээс бүрдэх аж.