“Саусгоби сэндс” компанийн экс ажилтнууд болох АНУ-ын иргэн Жастин Капла нар Ерөнхийлөгчийн уучлалаар нутаг буцаад буй юм.
Анхан шатны шүүхээс Жастин Капла нарт таван жил зургаан сараас таван жил арван сарын ял оноож, “ Саусгоби сэндс ” компаниас 35 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Ерөнхийлөгч Жастин Капла нарт уучлал үзүүлэхдээ мөнгөн торгуулийн ялыг хэвээр үлдээсэн билээ.
Тэгвэл “Саусгоби сэндс” компанийн зүгээс шүүхэд давж заалджээ. Тодруулбал, 35 тэрбум төгрөгийн торгууль тогтоосон шинжээчдийн дүгнэлт Татварын болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гэж үзэн Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандсан байна.
Уг гомдол уржигдар шүүхэд харъяалал тогтоогдож ирснийг албаны хүн мэдээллээ. Хуулийн дагуу 30 хоногийн дотор шүүх хурлын тов гарах юм.
Б.Заяа