Оюутолгойд томоохон засвар орохын өмнө албатай юм шиг Монголд ирж, манай улстөрчидтэй нууцаар уулзаад буцдаг Тони Блэйр Улаанбаатарт саатаад хоёр хонож байна.
Энэ удаагийнх нь уулзалтын салхийг хагалсан эхний хүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсныг хэвлэлүүд мэдээлэв. Дараа нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нартай уулзсан сураг чих дэлсэв.
Бүх зүйл хаалттай, үйл явдал хөшигний цаана өрнөж буй учраас тодорхой мэдээллүүд алга.
Тэрээр хоёр жилийн өмнө Монголд мөн л ийм маягаар ирж тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзаж байв.
Ерөнхийдөө бол МАНАН бүтцийн нөлөө бүхий эрхмүүдтэй голчлон уулздаг, мөн түүний “айлчлал” Оюутолгойн асуудалтай ёс юм шиг давхацдаг. Энэ удаа Оюутолгойн асуудлыг Урт нэртэй хууль, Гацууртын орд гэхчлэн олон “хачир” дагалдаж байгаа.
Ямартаа ч Тони Блэйрийн Монголд хааяа ирж үдлээд буцдаг шалтгааныг манай төр, засгийн тэргүүнүүдэд зөвлөгөө өгдөг, нэг ёсондоо зөвлөхөөр ажиллаж байгаатай нь холбоотой гэлцдэг.
Ерөнхий сайд асан Сү.Батболд анх хамтран ажиллах санал тавьж түүнээс зөвлөгөө авдаг байсан гэдэг. Гэтэл үүнээс өмнө буюу 2007 оноос С.Баярын урилгаар Монголын зөвлөх болсон гэсэн мэдээлэл бий. Тодруулбал, тэрээр 2007 онд Английн Ерөнхий сайдын албан тушаалаас буусныхаа дараа Руанд, Албани, Монгол, Кувейтийн удирдагчдын зөвлөхөөр ажилласан бол Ливийн удирдагч Муаммар Каддафи, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нарт зөвлөгөө өгч байжээ. Үүнээсээ багагүй орлого олдог байсан тухай “The Financial Times” сонины мэдээлснээр зөвхөн 2011 онд л гэхэд 20 сая стерлингийн паунд буюу 31 сая ам.доллар авч байжээ.
Тэгвэл манай Засгийн газар зөвлөх үйлчилгээний зардал хэмээн 17 тэрбумыг нэг айлын эхнэр, нөхөр хоёрт олгохоор шийдвэрлэсэн гэх хэл амтайгаар эрхэм зөвлөхөө угтаж байна.
Харин Тони Блэйрийн тухайд тэрээр Сербийн Засгийн газрын тэргүүн Александр Вучичийн зөвлөхөөр ажиллах болсон тухай “The Guardian” сонин мэдээлснээс үзэхэд ихээхэн сонинтой иржээ. Түүний цалинг Арабын нэгдсэн Эмирт улс төлөх гэнэ. Гэвч энэ томилгоог нь Сербийн олон нийт эрс шүүмжилж байгаа ажээ.
Ямартай ч энэ удаа түүний Монголын төрд юу зөвлөсөн нь бүрхэг ч удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаас ил болох биз ээ.
Ч.Зотол