Нийслэлийн Засаг дарга уржигдар Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон “Улаанбаатар” чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаар судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав.
Дөнгөж жилийн өмнө л “Залуучуудын Соёлын төв”-ийг эргэж сэргээлээ хэмээн сүржигнэж, Ерөнхий сайд нээлтийн ажиллагаанд нь оролцож байсан санагдана. Алга урвуулахын дайтай өөрчлөгддөг манай түшээдийн шийдвэр ийнхүү соёлын байгууллага руу довтолж эхэллээ.
Соёлын төв өргөө, “Улаанбаатар” чуулга 2006-2010 онд тэд нэг байранд байсан. Улаанбаатар чуулгын уран бүтээлчдэд өөрийн гэсэн тайз байхгүйн улмаас ажиллах боломж нөхцөл ч бүрдээгүй.
Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын иргэдэд хошин урлагаас өөр үзэх зүйл олдохооргүй болтол нь энэ салбараа давжааруулж байгаа хэрнээ “Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас санхүүжүүлж” засварласан гэх Улаанбаатар чуулгын байрыг алсуураа өөр зориулалтаар ашиглахаар зэхэж байгаа нь энэ буюу.
Соёлын төв өргөө, “Улаанбаатар” чуулга хоёрыг нэг байранд ажиллуулахаар болсон анхны тохиолдол энэ биш. 2006-2010 онд тэд нэг байранд байсан. Улаанбаатар чуулгын уран бүтээлчдэд өөрийн гэсэн тайз байхгүйн улмаас ажиллах боломж нөхцөл ч бүрдээгүй.
Харин одоогийн байрандаа орсноос хойш хэд хэдэн мюзикл тоглож, залуу үзэгчдийнхээ анхаарлыг татах олон хөтөлбөр санаачилсан. Удахгүй шинэ этно балет тоглохоор зэхэж байгааг ч мэдэх юм. Өдгөө Улаанбаатар чуулгад гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг нарын шилдэг дуучид, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хийлч Дээгий нар харьяалагдан ажиллаж байна. Бас “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа шинэ хамтлагуудад зөвлөгөө өгч, дэмжин ажиллаж буй юм. Энэ чуулгын байрыг түшиглэн цэцэглэн, хөгжиж байгаа урлагийн төрөл олон. Тухайлбал, байргүй болж, адлагдаж яваа Монголын циркийн урлагийн залуу төлөөлөл Улаанбаатар чуулгад байрлан бэлтгэлээ хийдэг.
Тэд Нийслэл хот маань удахгүй цирктэй болно гэсэн итгэлээр уран бүтээлээ туурвиж байгаа. Хүмүүсийг эерэг хандлагатай, Хотын даргын уриалдгаар “Найрсаг Улаанбаатарчууд” болгох үйлсэд урлаг чухал нөлөөтэй. Зөвхөн инээх гэж биш боловсорч, алжаалаа тайлж, сайхан уран бүтээлтэй танилцах гэж хүмүүс театрыг зорьдог. Өмнөх ажлаа үгүйсгэж, бүтээснээ нурааж, байгуулснаа тараадаг жишиг манай урлагийн салбарт газар авлаа.
Хүүхдийн тодотголтой кино театр, Хүүхэд, залуучуудын театр, Улсын цирк гээд урлагийн байгууллагыг толгой дараалан үгүй хийсэн бараан түүх бидэнд бий. Соёлын яамыг нь татан буулгаж, соёл урлагийн салбарынхныг хамгийн бага цалингаар ажиллуулж байгаа хэрнээ одоо ажиллах нөхцөлийг нь үгүй хийж, ариун дагшинд тооцдог тайзыг нь булаах гэж буйд харамсаж байна. Алдаатай туршлага арвин байсаар атал ахиж нэг тайзыг жүжигчдээс нь булаахаар зэхэж байгаа та бүхний харалган шийдвэрийг чанга дуугаар эсэргүүцмээр байна. Улаанбаатар чуулгыг байртай нь үлдээ.
Ж.Сэлэнгэ