“Forbes” дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг саяхан гаргасан. 29 дэх удаагийн энэхүү жагсаалтад 1826 тэрбумтан багтаж тэдний эзэмшиж буй нийт хөрөнгө 7.05 их наяд ам.доллараар хэмжигддэг юм.
Эд баялгийнх нь тухай эртнээс янз бүрийн таамаг дэвшүүлж ирсэн нэг хүн энэхүү жагсаалтад багтаагүй явдал үнэхээр нүдэнд өртөж байна хэмээн “Newsweek” сэтгүүл онцлов.
Хааны гэр бүл болон “Засгийн эрхэнд байх хугацаандаа хөрөнгөө цуглуулсан дарангуйлагчдыг” энэ жагсаалтаас “Forbes” хасдагийг сэтгүүлч Полли Мозенд тодрууллаа.
“Нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй үнэт цаас үнэхээр эзэмшдэг эсэхийг бид баталж чадаагүй учир Владимир Путин энэ жагсаалтад ороогүй” хэмээн “Forbes”-ийн нарийн бичиг эмэгтэй “Newsweek” сэтгүүлд ярьжээ.
“2012 онд “Bureau of Investigative Journalism” Ерөнхийлөгчийн орлогод нарийвчилсан судалгаа хийж тэрээр, гэргийн хамт хагас сая орчим ам.доллар банканд хадгалдгийг тогтоожээ. Энэ судалгааны дүнгээр Путины жилийн цалин 140 мянган ам доллар” хэмээн Мозендз бичсэн байна.
“Гэсэн хэдий ч өмч хөрөнгийн тооцоо хийх болоход Путины мэдэлд орд харш, тансаг завь, төдийгүй 200 мянган ам.долларын үнэтэй цаг хүртэл бэлгэнд авсан явдал багтдаг юм. Оросын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч тус байгууллагаас гаргасан судалгаанд тайлбар хийхээс татгалзсан” гэдгийг тус сэтгүүлд онцолжээ.
2012 оны байдлаар Путины өмч 70 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн “Bureau of Investigative Journalism”-д өгсөн ярилцлагадаа улс төр судлаач Станислав Белковский дүгнэсэн байдаг. Үүнд “Газпром”, “Сургутнефтегаз” компаниудад хийсэн хөрөнгө оруулалт орсон хэмээжээ.
2007 онд С.Белковский Путины хөрөнгийг 40 тэрбум ам.доллараар үнэлж байсан ч эдгээр баримт нь хэтрүүлэг, тэгэх тусмаа юугаар ч батлах боломжгүй хэмээн “Bloomberg”-ийн тоймч Леонид Бершидский онцолсон юм.
Эх сурвалж: “Newsweek”