-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Өнөөдөр Пицца захиална гэдэг нэг их хэцүү зүйл биш болжээ. Утсаар ярьж, аппликейшнаар дамжуулж, хэрвээ Xbox-той бол пицца захиалж болно. Гэхдээ зарим хүмүүст энэ аргууд төвөгтэй санагддаг аж.
Тиймээс тэдний төлөөлөл болох хэсэг залуус “Click’N’Pizza” гэх төхөөрөмжийг бүтээжээ. Пицца, пастаны эх орон болох Италичууд энэ амтат хоолыг хүн төрөлхтөнд бэлэглэсэн шигээ дахин хамгийн хялбар захиалгын аргыг “бэлэглэж” байна.
Интернетэд суурилсан аппликейшн дээр та тохиргоо хийгээд төхөөрөмжийн дэлгэц дээр ганц товшиход пицца таны гэрийн зүг хөдлөх аж. Дэлгэц дээр нь таны пицца хэзээ ирэх, хүргэгчийн зурвас зэргийг харуулна.
Таны гэрийн Wi-Fi-тай холбогдож, арван өдөр цэнэгээ барих учир байнга пицца захиалдаг хүмүүст тун ч хэрэгтэй, харин байнга захиалдаггүй хүмүүст нэг их онц биш бүтээл болжээ.