2014-15 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтын тасалбар маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 23-ыг дуустал Европын Хөл Бөмбөгийн Холбооны албан ёсны цахим хуудас болох www.uefa.com –оор худалдаалагдах юм байна.
Энэ улирлын шигшээ тоглолтыг зохион байгуулах Берлин хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэн нь 70,500 хүний багтаамжтай бөгөөд зохион байгуулагчид 20,000 тасалбарыг шигшээ тоглолтод шалгарах хоёр багийн фанатуудад зориулан худалдах гэнэ.
Харин 46,000 тасалбарыг шигшээ тоглолт болох цэнгэлдэхийн кассаар худалдах бөгөөд үүнээс дэлхий дахины, гадаадын хөгжөөн дэмжигчдэд зориулан 6,000 тасалбарыг цахим хуудсаараа худалдах юм байна. Харин үлдэж байгаа тасалбарууд, тус холбооны гишүүн улсуудын төлөөлөл, зар сурталчилгаа, бизнесийн түншүүд, мөн шууд дамжуулалтын эрх авсан байгууллага, эрх бүхий хүмүүст зориулагдах юм.
Тасалбарын үнэ суудлыг зэрэглэлээсээ хамааран харилцан адилгүй байгаа бөгөөд тасалбарыг дамлан зарах, шагийн наймааг таслан зогсоох үүднээс олон арга хэмжээ авах хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд эхний ээлжид нэг хүнд хоёроос илүү тасалбар зарахгүй гэнэ.
Тасалбарын үнийн тухайд:
- Зэрэглэл 1: €390
- Зэрэглэл 2: €280
- Зэрэглэл 3: €160
- Зэрэглэл 4: €70
2014-15 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт зургаадугаар сарын 6-ны өдөр Берлин хотын Олимпийн цэнгэлдэхэд болно.