Замын-Үүд суманд том оврын машины жолооч нарын “Борхойн тал” автотээвэрчдийн ТББ-ынхан үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй өдөрлөгийг хийжээ. Өдөрлөгийн зорилго нь нь олон тооны шудрага бус өмчлөлтэй тээврийн хэрэгсэл үндэсний тээвэрт хууль бусаар оролцож Монгол Улсын үндэсний эрх ашгийг ноцтой хохироож байгаа асуудлыг зогсоохыг нутгийнхаа удирдлагаас шаардсан байна.
“Борхойн тал” ТББ-ынхан хоёрдугаар сарын 26-ны өдөр сумынхаа цагдаагийн газарт хандан нээлттэй өдөрлөгийг гуравдугаар сарын 1-10-ныг хүртэл зохион байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна. Гэтэл урьд шөнө буюу 3-4-нд шилжих шөнө сумын цагдаагийнхан “Борхойн тал” байгууллагынхны гэрийг буулгаж, цуглааныг хүчээр тараажээ. Ийнхүү буулгах болсноо тайлбарлахдаа “зөвшөөрөл хүссэн хэдий ч хаана хийнэ гэдгээ дурьдаагүй, өдөрлөг нэрийн дор цуглаан зохион байгуулсан” хэмээжээ.
Тэд энэхүү үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж манай GoGo.mn сайтад хандан энэхүү мэдээллийг илгээсэн юм.
Энэ талаар “Борхойн тал” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэбатаас тодруулахад:
-Хоёр улсын хил хоорондын тээвэрт Хятад өмчлөгч, Монгол дугаартай хууль бус өмчлөлтэй тээврийн хэрэгсэл сүүлийн жилүүдэд ихээр явах болсон. Гэтэл өнгөрөгч жилүүдэд тоо нь улам бүр нэмэгдэж байна. Хил хоорондын тээвэрт нэг машинд 5000-6000 юань өгдөг бөгөөд энэ мөнгө нь тэгэхээр өнөөх хятад эздийн халаасанд ороод, монголын талын жолооч нарын ажлыг булаагаад байна гэсэн үг. Энэ асуудлыг зохицуулж “Авто тээврийн тухай хуулиа сахья” гэж сумынхаа Засаг даргад өнгөрөгч оны долдугаар сараас эхлэн хүсэлт тавьсан. ИТХ-ын ээлжит бус хурлаа зарлаач гэж ИТХ-ын даргад хандсан. Гэтэл Засаг дарга, ИТХ-ын дарга /ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат/ хоёр маань хоёулаа хятадын талд ажиллаад байх шиг байгаа юм. Тийм учир энэ асуудлыг шийдэх сонирхолгүй байна гэж би үзэж байна. Ингээд бид өнгөрөгч арваннэгдүгээр сард жагсаал хийсэн. Сая хүндэтгэлийн талбай дээр эх орончдын баярын өдрөөс хойш олон нийтийн нээлттэй өдөр гэж зарлаад энэ асуудлыг олон нийтэд дэлгэсэн юм. Гэтэл биднийг бас хүчээр тараачихлаа гэж ярьлаа.
“Борхойн тал” ТББ-ынхан дараах шаардлагыг тавиад байгаа ажээ.