Арван жилийн өмнө Бээжингийн “Хориотой хот” кино корпораци Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаар кино бүтээхээр найруулагчийн эрэлд гарчээ.
Хятад найруулагчдаас тэдэнд сонголт үлдсэнгүй. 2004 онд хэвлэгдсэн даруйдаа тухайн жилдээ Хятадад сая гаруй хувь, түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 4 сая гаруй хувь борлогдсон энэ романыг кино болгох саналд Хятадын нэр хүндтэй найруулагчид татгалзсан хариу өгч, зарим нь чонотой ажиллахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байжээ.
Хэдэн жилийн дараа продюсерууд Жан Жак Анно хэмээх франц найруулагчийг оллоо. 1997 онд түүний “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил” киног нь Хятадад гаргахыг хориглож байсан тул тэдгээр уран бүтээлчид санаанд оромгүй сонголт хийсэн нь тодорхой.
Өдгөө “Чонон сүлд” кино Хятадад хоёрдугаар сарын 19-н буюу цагаан сарын шинийн 1-ний өдөр, Францад хоёрдугаар сарын 25-нд, харин манай улсад 27-нд нээлтээ хийсэн бол “Columbia Pictures” кино компани Умард Америкт гаргах эрхийг авчээ.
Өдгөө 39 хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн тус роман нь Хятадад бүх цаг үеийн хамгийн олон хувь борлуулагдсан номд тооцогддог. Зохиолд Соёлын хувьсгалын үеэр хятад оюутан залуу Өвөр Монголын нүүдлийн соёл ахуйтай малчин айлд ирж, нүүдэлчин ард түмний гайхалтай амьдрал ахуйтай танилцдаг. Олон зүйл сурч мэдэхийн зэрэгцээ чонотой танилцдаг. Чонын бэлтрэгийг өөрийн гараар тэжээж өсгөсөн тэрбээр дээрээс өгсөн тушаалын дагуу хавь ойрын бүхий л чоныг устгах бэрх даалгавар
Зохиол кино хоёр хоёул Монголын тал нутагт Хятадын хан үндэстний түрэмгийлэл, чонон сүргийг устгаж, бэлчээр нутгийг сүйтгэж буй тухай өгүүлдэг бол Хятадын улс төрийн тэрсүү үзэлтнүүд Коммунизмын эсрэг үзэл санааг тусгасан гэж үздэг.
Гэвч найруулагч Жан Жак Анно түүний энэ бүтээл Хятадын улс төрийн цензурыг хөнгөхөн давсан тухай ярьжээ. Улс төрийн далд утга санааг үл харгалзан Хятад Францын хамтран бүтээсэн тус киног үзэгчид тун сайшаан хүлээн авчээ.
Хятадын талаас зураг авалтын багийг хариуцсан дарга Ла Пейкан найруулагч Анногийн тухай “Бидний хувьд чанартай уран бүтээл хийж, чоно сургах чадвартай хүн байх нь маш чухал байсан” гээд найруулагчийн өмнө нь амьтантай харилцаж байсан туршлагынх нь тухай ярьсан байна.
Өдгөө 78 настай зохиолч Зян Рун Бээжин дэх Хятадын аж үйлдвэрийн институтын профессор бөгөөд Хятадын Соёлын хувьсгалын үеэр нүүдэлчин ард түмний дунд арван жилийг өнгөрүүлж, 1989 онд Тяньаньмэний талбайд болсон жагсаалд оролцсоныхоо төлөө шоронд хоригдож байжээ.
2007 оны Man Asian Literary Prize хэмээх шагналын эзэн тэрбээр кинонд зохиолд багтаагүй зарим өөрчлөлтүүд хийхийг зөвшөөрсөн гэдэг. Тухайлбал, гол дүрийн оюутан залуу Чэн Жэнь болон Р.Анхнямын тоглосон Галсмаа хэмээх монгол бүсгүй хоёр бие биедээ дурлаж буй хэсэг бол найруулагчийн үзэл санаа гэнэ.
“Ном бол ном, кино бол киногоороо байх хэрэгтэй” хэмээн Зян Рун хэлжээ.
Хятадын “Penguin China”-гийн Люсби “үүнийг жирийн нэг ан амьтны сэдэвтэй кино гэж бодож байтал миний төсөөлж байснаас огт ондоо, байгаль экологийн асуудлыг хөндсөн гайхалтай бүтээл болсон байна” хэмээн ярьжээ.