Өчигдөр манай сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллалаа. Учир нь тус сумын иргэд Сентерра Гоулд компанийн эзэмшдэг Гацууртын ордыг ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэн, нутгийн удирдлагын ордныхоо өмнө 12 цагт жагсана гэдэг мэдээллийг бид Засгийн газрын хэвлэлийн албанаас авсан юм. Ингээд тус албаны сэтгүүлч зураглаач, ТВ25, ММ агентлаг, ТВ9 болон Ийгл телевизийн сурвалжах багийнхан Засгийн газрын авто баазын гурван машинаар Мандал сумыг зорилоо.
Гацууртын ордоос алт, мөнгө олборлож эхэлснээр Мандал сумын оёдлын цехүүд ажилчдын хувцас оёх, хүнсний ногоо тариалдаг иргэд бүтээгдэхүүнээрээ уурхайн ажилчдын эрэлтийг хангах гэх мэт замаар жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх бүрэн боломж бий гэнэ. Ордыг ашиглалтад оруулснаар хамгийн түрүүнд Мандал сум ашиг шимийг нь хүртэх ёстой, "Сентерра Гоулд" компанийн ашгийн 5 хувийг орон нутаг авах ёстой гэж зарим иргэд үзэж байна.
Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд Мандалчууд “Ноён” уулан дахь уурхайн үйл ажиллагааг дэмждэггүй гэсэн ерөнхий ойлголттой байсан. Харин тэдний дундаас цөөн боловч зарим иргэн төр засгийн шийдвэрийг дэмжин ийнхүү өөр өнгөөр дуу хоолойгоо хүргэж эхэллээ.

Өчигдөр болсон энэ хуралд 80 орчим иргэн оролцлоо. Мандал сумын эмэгтэйчүүд энэ талаар ямар байр суурьтай байгааг хүргэе.
Манай улсын эдийн засаг хүндэрсэн нь үнэн. Энэ нь Гацууртын ордыг ашиглах болсон хамгийн гол шалтгаан. Засгийн газрын зүгээс энэ ордыг аль болох хурдан эргэлтэд оруулан, ажлын байраа нэмэгдүүлэн, валютын нөөцөө нэмж, ханшаа хязгаарлахыг зорьж буй биз.
Гэхдээ жингийн нөгөө талд дэлхийн хамгийн анхны төрт улсуудын нэг болох Хүннү гүрний ноёдын хиргэсүүр буюу түүхэн чухал олдворууд бий. Тэгэхээр бид доллар уу эсвэл эд өлгийн чухал зүйлс үү гэдэг чухал сонголтын өмнө байна. Энэ шийдвэрийг гаргахад орон нутгийн иргэдийн байр суурь хамгаас чухал. Гэтэл сумын иргэд Гацууртыг ашиглана, ашиглахгүй гээд хоёр хуваагдах төлөвтэй байна. Өчигдрийн хурлын талаарх сумын засаг даргын байр суурийг сонсов.
Бидний уулзсан Мандал сумын иргэдийн давтан давтан хэлсэн үг нь ажилгүйдэл байв. Чухам энэ л шалтгаанаар тэд Сентерра Гоулдыг дэмжиж байгаа юм байна. Сумын хэмжээнд ажилгүйдэл улсын дундажтай ойролцоо түвшинд байгаа гэнэ. Одоогоор бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 4700-д хүрчээ. Сумын нийт хүн ам 27 000.
Дээрх иргэд чухам яагаад гэв гэнэт шахуу алт, мөнгөө олборлуулахыг зөвшөөрөв, өмнө нь яагаад байр сууриа ил тод, нээлттэй илэрхийлээгүй вэ?
Төрийн ордны зүүн талд өлсгөлөн зарласан иргэдийн цаана хэн нэгэн бий, тэд захиалгаар үүнийг хийж байна гэсэн хардлага байдаг. Иймд Сентерра Гоулдтай хамтарч ажиллах санал гаргаж буй иргэд мөн л хэн нэгний заавраар ажиллан, хэвлэлийнхэнд “Бид жагсана” хэмээн худлаа зар тараасан уу гэдэг асуулт өөрийн эрхгүй төрсөн юм.
“Мандалын оюунлаг хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Х.Алтаншагай хурлыг өөрийн танхимдаа зохион байгуулсан. Түүнээс “Та аль намын гишүүн бэ, танай сумын засаг дарга ч юмуу удирдлагаас та нарт санал тавин, өнөөдрийн уулзалтыг хамтран зохион байгуулсан уу” гэж асуухад "Би аль ч намын гишүүн биш. Бид буруу зүйл хийгээгүй. Эхний ээлжинд нутгийн иргэддээ л дуу хоолойгоо хүргэлээ. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь л санаачилга" гэсэн юм. Түүний ажлын байрны буюу яг хажууд буюу зэрэгцээд Нутгийн удирдлагын ордон нь байрлана. Бидэнтэй уулзсан засаг дарга Гацууртын ордын эргэн тойронд түүхийн үнэт олдвор байхгүй гэв.
Сентерра гоулд компани бидний хувьд цоо шинэ танил биш. Тэд өмнө нь мөн л Сэлэнгэ аймагт орших Бороогийн алтны ордыг олборлож дуусгасан юм. Энэ үеэр ч тэднийг хэл ам тойроогүй. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хэсэг иргэдийн хамт ордын талбай руу хүчээр нэвтэрч байлаа. Харин компанийн зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарласан, нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хэмээдэг.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд "Ноён уула аваръя" хөдөлгөөнийхөн Гацууртын ордыг ашиглуулахгүй хэмээн тэмцлийн олон хэлбэрийг ашиглаж байна. Олон мянган иргэний гарын үсэг цуглуулаад, хэвлэлийн баг хурал зарлаад ч нэмэр болтоогүй тул өлсгөлөн хүртэл зарласан. Иймд бид уншигчдад тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг О.Цэрэннадмид Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхад нь уулзсан юм.
Бид та бүхэнд О.Цэрэннадмидын ярилцлагыг ирэх даваа гарагт бүрэн эхээр нь хүргэх болно.
УУРХАЙН АШГИЙН 5 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БОЛ СЕНТЕРРА ГОУЛДЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ
Сентерра Гоулдтай хамтарч ажиллах санал дэвшүүлсэн дээрх иргэд орон нутгаа хөгжүүлэх саналыг нь гадны компани хүлээн зөвшөөрөхгүй бол уурхайн үйл ажиллагааг зөвшөөрөхгүй гэсэн юм. Энэ бол тэдний Сентерра Гоулдэд тавьж буй болзол. Гэхдээ тэдний уриалгыг нутгийн олон дэмжин, Мандал суманд Иргэдийн зөвлөл байгуулагдах эсэх нь тодорхойгүй.
Мөн дээрх иргэд чухам яагаад гэв гэнэт шахуу алт, мөнгөө олборлуулахыг зөвшөөрөв, өмнө нь яагаад байр сууриа ил тод, нээлттэй илэрхийлээгүй вэ гэдэг нь хачирхалтай. Орд ашиглалтад орсноор 1000 хүн ажлын байртай болно. Нэг хүн сард дунджаар 1 сая төгрөгийн цалин авбал нийт нэг тэрбум төгрөг болох юм. Энэ нь сумын мөнгөний урсгалыг эрс өсгөнө хэмээн иргэд тооцоолж байна.
Энэ нь ордыг ашиглана хэмээн хэдийнэ шийдчихсэн засгийн бодлогыг олон нийтэд ухуулан сурталчлах эхний үе шат байж болзошгүй. Өөрөөр хэлбэл бидний чихэнд “Гацуурын ордыг ашиглая” гэх үгсийг алсуур дасгаж байж болох л юм.
Энэ сурвалжлагын эхэнд та бүхэнд яриаг нь хүргэсэн залуусын нэг нь гартаа Сентерра Гоулд компанийн хийсэн Гацууртын төслийн танилцуулгыг барьсан байв. Тэгэхээр тэд Канадын компани болох Сентерра Гоулдтай холбоо сүлбээтэй юу? Ордыг эзэмшигч Сентерра Гоулд компанийн удирдлага өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа ам ангайсангүй, өөрсдийн санаачилгаар хэвлэлийн бага хурал хийсэнгүй. Хумсаа нуусан муур шиг л байна. Хөрөнгө оруулагч тал Мандал сумын иргэдийн саналыг хүлээн авч, хамтарч ажиллана гэсэн БАТАЛГАА ч байхгүй байна.
Тэгээд ч орон нутгийн хэсэг иргэд бүү хэл бүхэл бүтэн Засгийн газар нь гадны томоохон хөрөнгө оруулагчтай (Оюутолгойн гэрээ) муу гэрээ хийсэн гашуун туршлага бидэнд бий. Иймд Сентерра Гоулд хэсэг иргэдийг аятайхан аргалаад өнгөрчих вий гэсэн болгоомжлол ч төрж байна.
Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сарын 26-нд захирамж гарган, Гацууртын алтны ордыг ашигласнаар Төв аймгийн Борнуур сум дахь Хүннүгийн үеийн Бороогийн сууринд үзүүлж болзошгүй нөлөөллийг судлах болсон. Харин нутгийн иргэдийн зарим нь ажлын хэсгийн мэргэжлийн дүгнэлтийг хүлээлгүй ийнхүү байр сууриа илэрхийлээд эхэллээ.

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг
Зураглаач О.Сүхбат