Улаанбаатар Европ руу гаргах түүхий эд, ашигт малтмалыг Хятадын нутгаар дамжин өнгөрүүлэх төмөр замын барилгын ажлыг санхүүжүүлэхэд бэлэн. Энэ асуудлаар Бээжинтэй гэрээ хэлэлцээр хийсэн хэмээн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын канцлер Ангела Меркелтэй хамт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Энэ талаар ОХУ-ын мэдээллийн агентлаг РИА Новости дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Бид ОХУ-аас хараат бус шинэ төмөр зам барьж чадна. БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн онд Улаанбаатарт хийсэн албан ёсны айлчлалын үеэр төмөр зам Хятадын нутгаар дамжин өнгөрөх боломжтой эсэх талаар харилцан хэлэрцээрт хүрсэн” хэмээн Ц.Элбэгдорж хэлсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ асуудлаар ОХУ-тай хэлэлцээнд хүрэхийг хүсч байна” гэдгийг нэмж хэлжээ.
Харин Германы канцлер Ангела Меркел Герман, Монголын хооронд түүхий эдийн экспортын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: РИА Новости