Монголын нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл газар авах хандлагатай байна. Тиймээс Үндэсний портал GoGo.mn сайт Мартын 8-н буюу Эмэгтэйчүүдийн баярыг угтан “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр Та юу хийж чадах вэ” сэдвээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтай ярилцлаа.
-Дөрвөн настай охин харгис эцгийнхээ гарт амиа алдсан нь нийгмийг цочролд орууллаа. Гэр бүлийн орчинд хүчирхийлэл газар авсны нотолгоо болсон олон хэргийн талаар бид яриад л өнгөрч байсан. Одоо хүчирхийллийг таслан зогсоохын тулд дорвитой ажиллах цаг болжээ. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр Та юу хийж чадах вэ?
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд анх Гэмт хэргийн тухай хууль гэж анх өргөн баригдаад, Засгийн газраас буцаж орж ирэхдээ Эрүүгийн хууль болсон хууль дээр юуны өмнө ажиллана. Уг хуульд зүйлчлэлээр нь “гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг болгон зүйлчлэх, зүйлчилснийхээ дараа тэр гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох шийтгэлүүдийг нь хуульд оруулах чиглэлээр ажиллана. Яагаад гэвэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэлд нь тохирсон ял оноохгүй бол буцаад нууц байдалд ордог.
Багш хүн яаж ч үймүүлдэг хүүхдүүд байсан тэдэнд хуруугаа хүргэхгүйгээр хүмүүжүүлж болдгийг илбэчин шиг үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгж багш нар хүчирхийлэлгүй орчин бий болгоно.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар заалт оруулсан бол?
-Энэ төсөл гэр бүлийн хүчирхийллийн тохиромжгүй ял оруулсан байна лээ. Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг мөн гэж хуульчилсан хэр нь хүчирхийлэл хийсэн хүнийг 1-6 сар хүртэлх хугацаагаар гэрийн хорионд байлгана гэсэн заалт оруулсан. Хүчирхийлэгч зургаан сарын хугацаанд гэрийн хорионд байвал хүчирхийлүүлэгч гэрээсээ дайжиж нуугдах байранд очих хэрэгтэй болно. Тэгэхээр энэ бол тохиромжгүй ял гэж би үзэж байна.
Тийм ч учраас би Хууль зүйн байнгын хороонд ажиллах үедээ үүнийг өөр ял болгоно гэсэн саналтай байна. Х.Тэмүүжин сайдын үед өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай хуульд ял нь тохиромжтойгоор орж ирсэн байсан. “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хүн шийтгүүлэхдээ зорчих эрхээ тодорхой хугацаанд хязгаарлуулна” гэсэн заалт оруулсан. Зорчих эрх гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хүчирхийлэгч ажлаа хийгээд явж болно. Гэхдээ гэр лүүгээ очих эрхээ хязгаарлуулдаг.
Цагдаагийн байгууллагын дэргэдэх тусгаарлах байранд зургаан сар амьдраад ажилдаа явах заалт байдаг. Тэр ялыг оруулж ирэх философи нь явж байсан. Гэтэл сүүлд Д.Дорлигжав сайдын өргөн мэдүүлсэн хуульд дээрх заалт эсрэгээрээ өөрчлөгдөж, хүчирхийлэгч нь гэрээ эзэгнээд, хүчирхийлүүлэгч, хохирогчид гэрээс гадуур орогнох байранд амьдрах байдлаар хуулийн төсөлд тусгасан нь буруу. Энэ заалтыг буцааж тохиромжтой ялаар солих ажилд идэвхтэй оролцоно гэж бодож байгаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаад чимээгүй болсон. Энэ хуулийг бас эргүүлэн татсан уу?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин сайд байхдаа өргөн барьсан. Энэ төсөл дээр эмэгтэй гишүүд маш их ажиллаж, дэмжүүлэх талаар зохион байгуулалттайгаар хамтарч ажиллаж байсан. Яг энэ хуулийн хэлэлцүүлэг эхлээд, Ажлын хэсэг ажиллаж байхад Засгийн газар солигдож, Д.Дорлигжав сайд Хууль зүйн яамыг толгойлон ажиллаж эхлэхдээ уг хуулийг татан авснаас хойш дахин өргөн мэдүүлээгүй байгаа.
Хаврын чуулган эхлэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өргөн мэдүүлсэн байх ёстой гэж үзэж байгаа. Хэрэв энэ хуулийг Засгийн газар оруулж ирэхгүй бол гишүүд бид өөрсдөө хууль санаачлаад, хэлэлцүүлнэ.
Бас нэг асуудал бол Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тухай хууль. Энэ хуулийг бас эргүүлэн татсан. Байцаан шийтгэх ажиллагааны тухай хуульд хүчирхийллийг үл тэвчсэн заалтууд орох байсан. Засаг солигдсоноос хойш эргэж орж ирэлгүй дарагдсан.
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар юуг зохицуулах ёстой вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн талаар гэмт хэргийг яаж бүртгэх вэ, бүртгэсний дараа хохирогчийг яаж тэр дор нь хамгаалах вэ. Салахаас өөр аргагүй байдалд орсон хүчирхийлэгч, хүчирхийлүүлэгч хоёрын дунд хүүхдийн асуудлыг яаж түргэн шуурхай шийдэх вэ гэдэг зүйлийг процессын хуульдаа нарийн оруулж өгөх ёстой. Энэ талаар би ажиллана.
Сая талийгаач болсон дөрвөн настай охин бол яг энэ хуулийн цоорхойгоор унаж нас барсан гэсэн үг. Яагаад гэвэл эцэг нь хүчирхийлэгч байсан. Шүүхээр гэр бүл цуцлах үйл ажиллагаа явагдаагүйгээс ээж нь өөрийн асрамжинд авч чадаагүй. Хүүхэд асран хамгаалагчийг шүүх тогтоогоогүй байхад эцэг нь хүүхдээ шүүхийн шийдвэргүйгээр асран хамгаалж байсан. Асран хамгаалахдаа хүчирхийлэл үйлдсэн нь энэ гунигт явдлаас харагдлаа.
Хэрэв Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа олигтойхон гаргаад тэр дотроо ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчсэн заалтуудыг сайн оруулж өгсөн бол хүчирхийлүүлэгч, хүчирхийлэгч хоёр салах шийдвэр гаргалаа. Тэр хоёрын эд хөрөнгийг шийдэх, гэрлэлтийг нь цуцлахаас өмнө хамгийн түрүүнд хүүхэд асран хамгаалагчийн судалж тогтоох ёстой.
Илүү аюулгүй гэсэн хүнээ хүүхэд асран хамгаалагчаар сонгож, асуудлыг хурдан шийдэж өгөөд, дараа нь өмч хөрөнгө болон бусад асуудлыг шийдэх ёстой. Тэр процессыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулж өгөх талаар ажиллана. Энэ хуулийг Хууль зүйн яам УИХ-д яаралтай буцааж оруулж ирэх ёстой. Оруулж ирэхдээ гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчсэн процессыг л сайн тусгах нь чухал.
Үнэн чанартаа ахуйн хүрээнд гарсан жижиг зөрчил хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насны эсрэг хамгийн хүнд хэрэгт хөтөлдөг. Хамгийн их давардаг, давтагддаг гэмт хэргийг төр өөгшүүлсээр ийм байдалд хүрлээ.
-Манайд одоо үйлчилж байгаа холбогдох хуулиудад хүчирхийллийг үл тэвчсэн заалтууд байдаггүй гэсэн үг үү?
-Тийм. Гэмт хэргийг яаж бүртгэх нь ч нарийн тодорхойгүй. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж бүртгэх, эсэхийг мөрдөн байцаагч үзэмжээрээ шийддэг. Угтаа бол хүчирхийлэлд өртсөн хүн ирсэн л бол гэмт хэрэг үүсэж байх ёстой. Тэр явдал дараа нь гэмт хэрэг гэж батлагдаж болно, батлагдахгүй байж ч болно.
Гэтэл одоо яадаг гэхээр хүчирхийлэлд өртсөн хүн ирэхэд 70 хувь нь гэмт хэрэг үүсгэхгүй дарагддаг. Яагаад гэхээр “Та хоёр хоорондоо маргаанаа шийдчих. Эхнэр, нөхрийн асуудал чинь надад хамаагүй” гээд асуудлыг дунд нь хаядаг. Гэр бүлийн хэрэг хөрөнгө мөнгө, хэрүүл тэмцэл, архинаас, хүүхдээс, хардалтаас гээд янз бүрийн асуудлаас болно.
Тэрийг мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар байх л ёстой асуудал гэж бодоод хэргийг нь бүртгэхгүй хаяад байна. Хэргийг бүртгэхгүй байхад нэг талдаа хүчирхийлэгч улам давардаг. Би энийг нэг алгадахад хууль, цагдаа, төр яадаг ч үгүй л юм байна. Чамайг хэд ч алгадсан яадаг юм гэж хүчирхийлэгч өөгшдөг. Хүчирхийлэгчийг өөгшүүлэхгүйн тулд хэргийн том, бага гэж сайн дураараа ялгахгүй хүчирхийлэл л бол бүртгэж байх ёстой.
Нөгөө талаас мөрдөн байцаагчид ажлын үзүүлэлтээ сайн болгох гээд хэрэг бүртгэдэггүй. Тэр дүүрэгт гэмт хэрэг бага гарч байвал цагдаагийн ажлын үзүүлэлт сайн болдог. Уг нь тэр дүүрэгт гарсан гэмт хэрэг шударгаар шийдэгдэж байвал цагдаагийн ажил сайнаар үнэлэгдэх ёстой биз дээ. Гэтэл хэргээ бүртгэж, үнэнч шударгаар ажилласан хүний цалин шагнал нь буурч, ажлын үзүүлэлт нь унаад байдаг. Үүнээс болоод хамгийн амархан буцааж болох хэрэг бол гэр бүлийн хүрээнд гарсан хүчирхийлэл.
Үнэн чанартаа ахуйн хүрээнд гарсан жижиг зөрчил хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насны эсрэг хамгийн хүнд хэрэгт хөтөлдөг. Хамгийн их давардаг, давтагддаг гэмт хэргийг төр өөгшүүлсээр ийм байдалд хүрлээ. Үүний тулд цагдаа, мөрдөн байцаагчдын ажлын үзүүлэлтийг өөрчлөх хэрэгтэй. Гэмт хэрэг багассан хэмжээгээр цалин шагнал урамшууллыг хасах биш, харин иргэдтэйгээ шударга харьцсан, хүүхдийг цаг тухайд нь зөв хамгаалж чадсан эсэхээр ажлын үзүүлэлтийг дүгнэх ёстой. Хэрэв хүчирхийлэгч гэр орондоо байж болшгүй дарамт үүсгээд байхад иргэнээ аюултай байдалд орхиод явсан цагдаагийн ажлын үзүүлэлт буурах ёстой юм.
-Монголын төр хүүхдээ хамгаалж чадахгүй байна л даа. Хөрш айлынхан нь чанга дуугаар хашгиралдаж, тэнд хүчирхийлэл болж байгааг мэдсэн ч иргэд зохих газар руу нь утасдаж мэдэгддэггүй. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Бид нар хүчирхийллийг үл тэвчиж сураагүй байна. Хүчирхийллийг байх ёстой зүйл мэтээр бодож байгаа нь хамгийн аймшигтай. Үүгээрээ бид хүчирхийллийг гааруулж байна. Хүчирхийллийг үл тэвчинэ гэдэг юунаас эхлэх вэ гэхээр эхлээд хажуухан талд нь хүчирхийлэл гарч байхад түүнийг үл тэвчин мэдээлдэг иргэдтэй байх ёстой.
Мэдээлснийг нь үл тэвчээд бүртгэдэг хэрэг бүртгэгчтэй, бүртгэсэн хэргийг үл тэвчээд ялладаг прокурортой, түүнийг үл тэвчээд хүчирхийллээс иргэдээ ангид байлгадаг шүүхтэй байх ёстой. Хэчнээн олон удаа хүчирхийлэл амсаад амь нас нь аюулд учирсан хүн ирж байхад “Та хоёрт эвлэрэх зургаан сарын хугацаа өгье” гэдэг. Тэгж бид хүчирхийлэлтэй эвлэрдэг. Тэр хооронд хүн амь насаа алдсан байдаг.
Хүчирхийлийг бүгд тэвчиж байгаагаас болоод олон амь алдсан. Хүчирхийлэл үйлдэх л юм бол “сал” гээд гэр бүлүүдийг ташраар салгахад дараа нь салахгүйн тулд бие биетэйгээ хүн шиг харьцдаг болно. Бид нар гэр бүл салалт нэмэгдлээ, ганц бие хүмүүс олон болчих вий гэж гэр бүлд хайртай үзэл бодлоор ханддаг. Зарим зүйл ялангуяа амь насанд ч аюултай энэ тохиолдолд мөрдөн байцаагч байгууллага хүнээ шинжиж судлаад л “Энэ хүн эхнэртэйгээ араатан шиг харьцдаг юм байна. Ханийн хайр халамж үзүүлэхгүй хүн байна.
Тиймээс салгаж амь насыг нь л аваръя” гэдэг шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Магадгүй дараа нь тэр хүн өөр хүнийг хайрлахдаа хүчирхийлэл үйлдэхгүй, эв дүйгээр зохицуулаад гэр бүл үүсгэж болно. Нэгэнт гэр бүл дотроо араатан болсон бол гэр бүлийн асуудлыг бусад хүмүүсийг илүү хохирол амсахаас өмнө асуудлыг шийдэх л ёстой. Бүх шатанд хүчирхийллийг үл тэвчих соёл байж хүчирхийллээс аврагдана.
-Хүчирхийллийг үл тэвчих философийг нийгмийн сэтгэл зүйд яаж суулгах вэ. Таны бодлоор?
-Би залуучуудад лекц уншихдаа “Та нар гэр бүл болоод хүчирхийлэл үйлдэхгүй шүү. Хоорондоо тохирч байж гэрлэ. Хүчирхийлэл үйлдвэл би чамд ямар ч хайртай байсан шууд сална шүү гэдгээ эрт хэл” гэдэг. Хүчирхийллийг нэг л удаа тэвчвэл дандаа давардаг. Энэ замаар явж байж бид хүчирхийллийг зогсоож чадна. Өнөөдрийн алгадуулсан явдалд бас ч миний буруу байсан шүү. Тийм учраас намайг алгадсан гэж бодоод л тэвчээд байвал хүчирхийлэл өөгшдөг.
Хүүхдэдээ хэзээ ч гар хүргэхгүйгээр өсгөх гээд л үз. Түүний тулд өөрөөс чинь маш их ухаан, сэтгэлийн хат шаардана, хүний аргыг олох маш их эв шаардана.
Би хүмүүст хэлдэг. “Та гэм хийсэн байж болно. Гэхдээ та загнуулах, шүүмжлүүлэх гэм хийсэн байгаа. Хэзээ ч таныг хүн зодох ёсгүй. Ямар ч гэм хорыг амаараа, үгээрээ илэрхийлээд ойлголцож болно. Харин далайсан гар таны бие дээр буувал энэ бол маргаан биш, гэмт хэрэг болж хувирна.
Маргаан далайсан гар буух хүртэл үргэлжилнэ. Буучихвал тэр хүний буруу болно. Миний буруу учир намайг цохисон гэж Та хэзээ ч бодож болохгүй. Таны бие дээр далайсан гараа буулгахад таны буруу дуусаж, тэрний буруу эхэлдэг гэдгийг маш сайн ойлгох ёстой. Энэ үл тэвчих хүмүүжлийг л бид хүүхэд, залуус, гэр бүлүүдэд ойлгуулах ёстой.
-Гаднын орнуудад гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх талаар ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?
-Бүх хуульдаа хүчирхийллийг үл тэвчсэн философи оруулдаг. Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Мөрдөн шалгах тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Гэр бүлийн хууль гэх мэтээр бүх хуульдаа хүчирхийллийг үл тэвчсэн заалтуудыг оруулдаг. Нийгмийн өнцөг буланд асуудлыг шийдэж байгаа бүх хүмүүс хүчирхийллийг үл тэвчиж байж хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоодог. Дээр нь боловсрол.
Гэр бүл, эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох зэргээр нийгэмд хүнийг төлөвшүүлэхийн тулд маш олон боловсрол олгодог. Тэр төлөвшил дундаа хүчирхийлэлгүйгээр асуудал, маргааныг шийдвэрлэх соёлд суралцуулах ёстой. Үүнийг англиар “conflict resolution training” гэж ярьдаг. Энэ бол олон улсын маш том сэдэв. Аливаа зөрчлийг яаж хүчирхийлэлгүйгээр шийдэх вэ гэж харилцан бие биедээ заадаг, сургадаг механизмуудыг энд, тэндгүй бий болгох ёстой гэж НҮБ-аас зөвлөдөг. Манай сургалтын системд маргаан зөрчлийг хүчирхийлэлгүйгээр шийдвэрлэх дадал хэвшлийг хүүхдүүдэд сургаж байх ёстой.
Үүнийг сургах ёстой багш нар өөрөө хүүхэд зодож болохгүй. Багш хүн яаж үймүүлдэг хүүхдүүд байсан тэдэнд нэг ч хуруугаа хүргэхгүйгээр яаж хүмүүжүүлдгийг илбэчин хүн шиг үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгж багш нар хүчирхийлэлгүй орчин бий болгоно. Хүчирхийлэлгүйгээр хүүхдийн асуудлыг шийдээд, дээр нь хүчирхийлэлгүйгээр амьдралд тохиолдох асуудлуудыг яаж шийдэх вэ гэдгийг заадаг байх ёстой. Бид хүүхдийг цэцэрлэгээс эхлээд хүчирхийллийн эсрэг боловсролыг олгох хэрэгтэй.
Хүүхдүүд тоглоомоо булаацалдаад хоорондоо зодолдохгүй, цэцэрлэгийн асуудлыг бие биедээ гар хүрэхгүйгээр шийддэг болгохын төлөө маш их цаг зарцуулах ёстой. Хөгжилтэй орнуудын цэцэрлэгүүд үүнд маш их цаг зарцуулдаг. Хүүхэд сургуульд орохдоо л хүчирхийлэлгүйгээр асуудлыг шийдэж сурсан байдаг. Гэхдээ сургуульд дахин нэг шинэ орчин бий болдог. Бүлэглэл үүснэ, бие биеэ дээрэлхэх асуудал гарна. Үүнийг шийдвэрлэх соёлд сургуулийн багш нар сургадаг. Тэгэхээр нас насны онцлогт тохирсон зөрчил маргааныг шийдвэрлэх сургалтуудыг хийхэд хүүхэд том болохдоо ямар ч орчинд асуудлыг хүчирхийлэлгүйгээр шийдвэрлэж сурсан байдаг.
-Манайхан эцэг, эхийнхээ алганы амтыг үзэхгүй өсдөг монгол хүүхэд гэж юу байхав гэх мэтээр ярьдаг?
-Тэр бол хүчирхийллийг тэвчиж байгаа хэлбэр. Хүүхдэд гар хүрсэн бол эхний ээлжинд гэмшдэг байх хэрэгтэй. Дараа нь хүүхдэдээ хэзээ ч хуруугаа хүргэхгүйгээр өсгөх гээд л үз. Түүний тулд өөрөөс чинь маш их ухаан, сэтгэлийн хат шаардана, хүний аргыг олох маш их эв шаардана. Эв, ухаан, хат гурав байж та хүүхдээ хүчирхийлэлгүй өсгөнө.
Хэрэв хүчирхийлэгч гэр орондоо байж болшгүй дарамт үүсгээд байхад иргэнээ аюултай нөхцөлд орхиод явсан цагдаагийн ажлын үзүүлэлт буурах ёстой юм.
Ийм зүйл байхгүйгээс та тэвчээр алдаж хүүхдэд гар хүрсэн байгаа. Хүүхдэдээ гар хүрэхгүйн тулд хүн өөрөө маш сайн төлөвших хэрэгтэй. Тэр төлөвшлийг уран зохиол, соёл, сургалтаар, бие биедээ аргаа зааж өгөх замаар нийгмээрээ л бие биеэсээ сурч байж хүчирхийллээс гарах ёстой. Манай нийгэмд хүчирхийллийн тасардаггүй гинж байсаар байна. Тэр гинжийг таслах цаг болсон. Ямар улсад хүмүүс хүчирхийлэлгүй амьдарч байна тэр улс илүү их зүйлийг бүтээж байна.
-Та хүүхдүүдээ хүчирхийллийн эсрэг яаж сургадаг вэ?
-Би хүүхдүүддээ хүчирхийллийг л тэвчиж болохгүй гэж хэлдэг. Хүүдээ чи нэг ч хүнд гар хүрч болохгүй. Бүх асуудлыг толгойгоороо, ам хэлээрээ шийд. Тэгвэл чамайг би эрүүл саруул, оюун ухаан бүрэн бүтэн өсгөсний хэрэг гарна гэдэг. Охиндоо ямар ч хайртай байсан хүн чамд гар хүрвэл шууд салахад бэлэн бай. Хүчирхийллийг хэзээ ч тэвчиж болохгүй гэсэн зөвлөгөө өгдөг.
Нийгмээрээ тайван байвал хүүхдүүд сайн, аз жаргалтай амьдарна. Ер нь аз жаргалтай амьдарч байгаа нийгэм шиг сайхан зүйл үгүй. Яаж ч хөгжсөн, мөнгөтэй, байртай, машинтай байлаа гээд аз жаргалгүй амьдарч байгаа бол хөгжил муутай л нийгэм. Яагаад гэвэл оюун хөгжихгүй байна. Оюун нь хөгжиж байж хүчирхийлэлгүй амьдардаг.
Оюуны хөгжил, IQ өндөртэй, хошин шогийн мэдрэмж өндөртэй юмыг эвээр шийдэх арга чарга ихтэй хүн тайван аз жаргалтай амьдарна. Тэр оюуныхаа потенциалыг нийгмээрээ хөгжүүлж чадсан газар нийтээрээ аз жаргалтай амьдарна. Монголчууд бид бүгдээрээ зориод ажииллавал чадна. Тийм хэмжээний өндөр IQ-тэй ард түмэн гэж бид үнэлэгддэг. Оюун ухааны хөгжил сайтай л юм бол ухаанаараа л асуудлыг шийдэж суръя.