-Орхон аймгаас мэдээлж байна-
Хүн амын шилжилт хөдөлгөөн жил ирэх тусам нэмэгдэж, хөдөөнөөс хотыг зорьсон их нүүдэл наашлахын хирээр гэр хороолол хүрээгээ тэлэн нүүрсний хэрэглээ жилд дунджаар 20 орчим хувиар нэмэгдэж байна.
Модны нөөц гэж бараг байхгүй Орхон аймгийн хувьд энэ хэрэглээгээ дагаад гардаг агаарын бохирдлын асуудал орон нутгийн удирдлагын анхаарлын төвд байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр Орхон аймагтай хамтран ажиллахаар хүсэлт ирүүлээд байгаа БНПУ-ын Доран үйлдвэрийн экологийн түлш үйлдвэрлэх танилцуулгыг холбогдох албаныхан сонсож, цаашдаа түлшинд экологийн түлш хэрэглэх замаар агаарын бохирдлыг бууруулах ажлыг судлахаар болж байна.
Тус компани нь газар тариалангийн хүчин чадлыг эрчим хүчний ургамал тарихад чиглүүлж түлшний хэрэгцээ, агаарын бохирдол гэсэн нийгмийн 2 том асуудлыг шийдэх арга замыг танилцуулж байгаа юм.
Экологийн түлш гэдэг нь сүрэл өвс, мискант болон хүнсний хаягдлаар биомасс үйлдвэрлэн байгаль орчинд хор нөлөөгүй дулаан ялгаруулалтаараа нүүрсийг орлох чадвартай түлшийг бэлтгэх ажил юм.
Мискант нь олон настай, ургац их гардаг ургамал бөгөөд анх Европт 50 орчим жилийн өмнө гоёлын зориулалтаар тарьж байгаад 25-н жилийн өмнөөс эрчим хүчний ургамлаар ашиглаж эхэлсэн эрдэнэ-шишийн адил фотосинтез явуулан хүчилтөрөгч үйлдвэрлэдэг.
Нэг үгээр хэлбэл энэхүү эрчим хүчний ургамалыг тариалан хүчилтөрөгч үйлдвэрлээд ургах хугацаа дуусмагц хадаж, нүүрсийг орлох чадвартай байгалийн түлш үйлдвэрлэх боломжтой.
Польшийн Доран компанийн зүгээс олон наст эрчим хүчний ургамлыг тарьж ургуулах, үрэл брикет, экологийн түлш үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах, биомассаар ажилладаг дулааны болон уурын зуухыг барьж байгуулан эрчим хүчний асуудлыг шийдэх зэргээр хамтран ажиллах санал тавьж байна. Орхон аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.