111 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Испанийн Эзэн Хааны цомын тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдаж шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.
Энэ шатанд учраа таарсан Барселона болон Вильярреал багууд эхний тоглолт өнгөрсөн сарын 12-ны өдөр Каталаны багийн талбай, Камп Ноуд болоход талбайн эзэд шар усанд шумбагчдыг 3:1 харьцаатай буулган аваад байсан юм.
Хариу тоглолтыг талбайдаа хийсэн Вильярреал хамгийн багадаа хаалгандаа бөмбөг алдахгүй, 2 бөмбөгний зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай байсан боловч Барсад 3:1 харьцаатай хожигдон тэмцээнийг дуусгалаа.
Эль Мадригал цэнгэлдэхэд явагдсан тоглолтын эхний гоолыг, дөнгөж 3 дахь минутад Лео Мессигийн дамжуулалтаар Неймар оруулан тооны харьцааг 1:0, хоёр тоглолтын нийлбэр дүнг 4:1 болгон холдуулсан бол талбайн эздээс 39 дэх минутад, Барсагийн академиас төрөн гарсан Мексик залуу Жонатан дос Сантос тэнцээний бөмбөгийг оруулжээ.
Ийнхүү эхний хагас 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бол сүүлийн хагасын 65 дах минутад шар усанд шумбагчдаас хагас хамгаалагч Пина улаан хуудас аван талбайг чөлөөлснөөр байдал улам хүнд болсон юм. Хүний давуу байдалтай болсон Барсагаас, 73 дах минутад Луис Суарес, 88 дахь минутад Неймар нар тус бүр нэг гоол оруулан Каталаны баг Вильярреалыг талбайд нь 3:1 харьцаатай буулган авав.
Хоёр тоглолтын нийлбэр дүн 6:2 харьцаатай Барселона хожин, 37 дахь удаагаа Испанийн Эзэн Хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод шалгарлаа.