Их Өргөө Аравтууд болон Дундговь Альянс Тех Харцага багуудын хооронд ширүүн өрсөлдөөнтэй тоглолт өчигдөр /03.05/ боллоо.
Тус хоёр багийн хувьд аль аль нь сүүлийн дөрвөн тоглолтондоо дараалан хожил байгуулаад байсан бөгөөд хэрвээ Аравтууд хожвол хүснэгтийг тэргүүлсээр үлдэх байсан юм.
Гэвч хоёр багийн тоглолт тун тэнцүүхэн өрнөж, эхний хагас 45-44-өөр өндөрлөсөн бол III үед Харцагууд талбай дээр илүү дайчин гарч ирсэн гэхэд болно. Энэ үед Харцагуудын холбон тоглогч Domanic Rambo хэд хэдэн удаа бөмбөг таслаж, хурдан довтолгоо хийсэн нь амжилтанд хүрч 10 онооны дайвамгайллыг үүсгэж чадсан.
Улмаар төгсгөлийн IV үед Аравтууд баг оноог барих гэж хичээсэн ч талаар болж багийн лидер Д.Мөнхтүвшин тоглолт дуусахад 6 минут дутуу байхад техникийн алдаа авч талбайг чөлөөлснөөр 96-82-оор Харцага тав дараалан хожил байгуулсан юм.
Харцагуудаас сэлгээнээс гарч тоглосон Steve Pledger 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Domanic Rambo 16 оноо, багийн ахлагч Б.Одбаяр 15 оноо 16 самбар, Э.Дөлгөөн 13 оноо, Tommy Lee 10 оноо 12 самбар тус тус авсан.
Харин Аравтууд багаас Aundre Williams 20 оноо 14 самбар, Д.Мөнхтүвшин 17 оноо, Ш.Сэдбазар 15, Билгүүн 11 оноог тус тус авсан байна.
Ийнхүү тав дараалан хожил байгуулж, хүснэгтийн III байр хүртэл дэвшээд байгаа Харцага супер лигийн тойргийн сүүлийн тоглолтоо ирэх лхагва гарагт Хэнтий Чингис Сити багтай хийх бол Их өргөө Аравтууд Мадимос Шонхорууд багтай тоглоно.