УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Дундговь аймагт ажиллах үеэрээ Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Гурвансайхан сум 200 гаруй өрх, 800 орчим иргэнтэй. Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн хүрээнд “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж” төслийг хэрэгжүүлсэн байна.
Герман технологийн дулаан хангамжийн систем, гурван км цэвэр, 2.1 бохир усны шугам, 2 км дулааны шугам болон 2.5 км авто зам, гэрэлтүүлэг, явган хүний замын урсгал ажлууд амжилттай хийгджээ. Мөн цэвэр усны 5000 метр куб багтаамжтай усан сантай орчин үеийн технологи бүхий цэвэрлэх байгууламжтай болсноор усыг дахин ашиглах боломжтой бүрдсэн байна.
Эдгээр бүтээн байгуулалтыг дуусаад эхний ээлжинд албан байгууллагуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбон, дулаанаар хангах ажлыг хэрэгжүүлсний дараа сумын 200 гаруй айл өрхийг холбох боломжтой болох юм байна.
2016 оноос эхлэх уг ажлын хүрээнд сумын нэг өрх нэгдсэн шугам сүлжээнд холбогдох өртөг ойролцоогоор 3-4 сая төгрөг болно гэдэг тооцоо гаргаад байгаа аж. Цаашид сумын иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийн тулд жишиг хашаажуулалтын ажил хийхээр төлөвлөсөн хэмээн нутгийн удирдлагууд УИХ-ын даргад танилцуулжээ.