Одоогоос 17-18 жилийн өмнө ХИПХОП гэсэн тодотголтой үглэн дуулж урлагийн тавцанд гарч ирж байсан залуус бол Люмино, Дайн ба энх, Эрх чөлөө гэсэн 3 хамтлагийн залуус байлаа. Одооны хипхоп гэсэн хэнд ч ойлгогддог энэ урсгалыг Монголд үүсгэгчид нь эдгээр хамтлагийн залуус байсан бөгөөд энэ дундаас хамгийн эхэнд гарч ирсэн мөртлөө одоог хүртэл уран бүтээлээ хийсээр байгаа цаашлаад монгол улсын хэмжээнд үнэлэгдэж ард түмний гэсэн тодотголтой болсон хамтлаг болох та бидний сайн мэдэх Люмино хамтлаг билээ.
Тэднийг ажваас мөд хоцрогдох янз алга. Сэнбий! гэж үгийг мөн л адил ХИТ болгож ёстой л нэг дүү хипхопчидоосоо илүү гэдгээ харуулаад авах шиг болсон. Хаана л үнэ цэнэтэй том хэмжээний арга хэмжээ шоу цэнгэл болно тэнд Люмино үеийн байсаар ч ирсэн цаашид ч байх байх. 2003 оны үед Намайг дагаад цэнгэ дуу нь шуугиулж сенсаац тарьж цацах эрхээ хүртэл хаалгаж байсан хэдий ч 2014 онд Намайг дагаад цэнгэ дуу Монголын шилдэг 100 дууны нэгт зүй ёсоор тооцогдон Монголын радиогийн алтан фондод албан ёсоор бүртгэгджээ.
Караокед дуулагдсан тоогоороо “Монголын нэг номер” гэдэг гуншинг одоо хүртэл зүүсээр яваа. Арга ч гүй биз. Хаа нэг караоке орох тоолонд л аль нэг өрөөнд явж л байдаг, тэр ч бүү хэл Намайг дагаад цэнгийг дуулахгүй гардаг караокены өрөө гэж байдаггүй гэх яриа хүртэл байдаг юм билээ. Зугаа цэнгэлд дуртай ард түмээн гэж…
Яалтчгүй тэдний дуунаас эрч хүч, зарим дуунаас нь бүр их хэмжээний ухаарал сонсогддог болхоор би ч гэсэн тэдний шинэ бөгөөд хуучин дуунуудад дэндүү дуртай. Яагаад ч барууны хэв маяг монгол стилийг төгс хослуулж чаддаг энэ хамтлагийн 2000-аад онд хийсэн дуунуудын дугаралтууд одоог хүртэл гайхагдсаар байдаг. 2001 онд намайг 6-р ангид байхад тэдний анхны цомог гарч мань мэт нь кассет дээр бичиж аваад чихэвчний хөгжмөөр түүнийг сонсдог байлаа. Он цаг явсаар би ч 10 жилээ төгсөж их сургуулиа дүүргээд ажил төрөлд орж Люминогоо сонссоор нэг мэдхэд энэ цаг үед хамтдаа иржээ. Тэд цаг үеээ даган өөрсдийнхөө стилийг алдахгүй хувьсаж чадсаар ирснийг тэдний сүүлд гарсан Заримдаа дуу нотлох шиг болсон.
Түүний араас Тултал хий гэж дуу гарсан нь цоглог дуу санагдаж хэсэгтээ л моод болоод авсан харагдсан. Харин одоо тэдний шинэ уран бүтээлүүд удахгүй гарна гэхийг сонсоод мань мэт нь дотроо баяртай байгаа. 50-ын талыг өнгөрч яваа мань мэт нь ямар 10 жилийн хүүхдүүдийн дуу сонсож элдэв янз болох биш Люминогоо сонсоод л баясан хөөрч кайф авдгаас хойш тэдний шинэ хийх юмнууд л сайхан санагдаж байна.
Харин саяхан тэдний фэйсбуук хуудаснаас нэгэн мэдээг олж хараад учиргүй их баярлаж найз нөхдөө бүгдийг нь уриалан дуудав. Учир нь 2015 оны 3-р сарын 6 өнөөдөр буюу Баасан гарагт iLOFT-д Люмино тоглоно гэсэн зар байлаа. Би ч баясан хөөрч очихоор болж энэ мэдээг сонссон миний найз нар бүгд очихоор боллоо… Та ч гэсэн очиж дуртай дуунуудаа амьдаар нь сонсож баясан хөөрч даган дуулна биз. Өнөө орой тэдний тоглолтон дээр уулзацгаая! Мэдээж тэд мөд хоцрогдохгүй. Учир нь бид тэдэнд байна. Тэд мөнх оршино. Учир нь тэд чинь Люмино шүү дээ.
Тоглолт 2015 оны гуравдугаар сарын 06-нд 21 цагаас 03 цаг хүртэл iLOFT function house MNG Event-ийн зохион байгуулалтан дор хипхоп парти хосолсон хэлбрээр болох гэж байна.
2015.03.07-нд Солонгос Сөүл хотод DDM Club
2015.03.08-нд Солонгосын Пусан хотод тус тус тоглох гэж байна.