Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт Жастин Капла нарын гурван ялтанд өршөөл үзүүлснийхээ дараа “УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай” хэмээн твиттерээрээ дамжуулан сэтгэл хөдлөм мэдэгдэл хийв.
Уг нь ялтанд өршөөл үзүүлэх тухай шийдвэрийг Ц.Элбэгдорж гэсэн хувь хүн биш Монгол Улсын Төрийн тэргүүн гаргадаг. Төрөөс олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргаж буй тохиолдолд төрийн хүн зөвхөн улс орны эрх ашгийг бодолцож үзэх ёстойгоос өөрийнхөө хараалгах тухай бодоод суух ёсгүй. Угтаа Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл өглөө ажил дээрээ ирээд өөрийгөө бодоод фэйсбүүкдээд зүгээр суух уу, компаниа бодоод ажлаа хийх үү гэж эргэлзээд, эцэст нь компаниа бодож буйгаас ялгаагүй.
Популизмын хор уршгийн талаарх яриа ид өрнөж байгаа энэ үед заримдаа “популизмын эцэг” гэж цоллуулдаг тэрбээр популист нэгэн биш гэдгээ нотлох гэсэн бололтой. Харамсалтай нь өөрийгөө илэрхийлэхдээ утгын алдаа гаргаж орхив уу, эсвэл зүүдээ ярих гээд хулгайгаа гээч нь болов уу. Хойшид Ерөнхийлөгчийн маань улсаа бодох сэтгэл нь өөрийгөө бодох сэтгэлээсээ давж байх болтугай.
Аливаа асуудал дахь төрийн оролцоо, зохицуулалт нь зөвхөн тогтсон хууль журмаар илрэхээс бус, аль нэг улс төрчийн сэтгэл хөдлөл, эсвэл нэр хүндээ өсгөх гэсэн шоу байх ёсгүй. Хууль бол хайр, сэтгэл хөдлөл биш. Хүйтэн механик шинжтэй.
Ийн Ерөнхийлөгч маань ээлжит нэгэн өршөөлийн тушаалаа мутарлаж байх зуур УИХ-ын гишүүн Д.Арвин III амаржих газарт очиж өөрийн биеэр цэвэрлэгээ хийсэн бол, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их гардаг (өөрөө үүнийгээ ард түмэнтэйгээ ойр байгаагийн баталгаа гэж тодорхойлдог) гэгддэг УИХ-ын өөр нэг гишүүн С.Ганбаатар “Хүмүүсийг хайрлахын тулд УИХ-ын гишүүн болдог” гэсэн алдарт афоризмаа тэрлэж байв.
УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль тогтоох. Үүний тулд л бид төлөөллөө болгон тэднийг сонгодгоос биш эмнэлэг цэвэрлүүлэх, эсвэл өөрийгөө хайрлуулах гэж сонгоогүй. Хайр нэхэх дээрээ тулбал С.Ганбаатарыг биш аав ээж, амраг саднаа зорино. Ард түмэндээ ойр гишүүн маань тээр жил УИХ-ын ээлжит бус чуулганаа тасалж, тойрогтоо ажилласныхаа дараа “УИХ- ын чуулганаас цэцэрлэгийн хүүхдүүд чухал санагдсан учраас” хэмээн тайлбарлаж, сонгогчид биднийхээ сэтгэлийг хөдөлгөж байв. Өнгөрөгч хэдэн жилд УИХ-ын гишүүний үүргээ ухаарч амжсан хэмээн найдъя. УИХ-ын сонгууль ойртож байгаа болохоор ирэх нэг жилийн хугацаанд бид олон олон сэтгэл хөдөлгөм үйл явдлын гэрч болох биз ээ.
Мэдээж хэрэг, УИХ-ын гишүүд сонгуулиар сонгогддог учраас сонгогчдод таалагдахын тулд болохоос эхлээд болохгүйг хүртэл хийдэг. Ардчилалтай золгосон 25 жил, УИХ ба Ерөнхийлөгчийн зургаа, зургаан сонгуулийн хугацаанд санал авахыг хүссэн улс төрчид хүүхдээс эхлээд ямаанд хүртэл мөнгө тарааж, хүсэл биелүүлэгч бирдийн дүрд тоглосоор, тэд ч бид ч аль аль нь үүндээ дасчихжээ.
Жишээ нь саяхан Ноён уулын асуудал босоход Ерөнхийлөгчийн маань хэзээ ч юм нутгийн иргэдтэй уулзахдаа ам алдсан бичлэг сөхөгдлөө. Ноён уулыг ухах, эсэх нэг хэрэг. Харин тооцоо судалгааны үндсэн дээр шийдэгдэх асуудалд иргэдтэй хийсэн уулзалт дээрээ сэтгэл хөдлөлөөр хариулт өгөх нь хариуцлагагүй байдлаас өөр юу ч биш. Өнөөдөр Ерөнхийлөгч маань тэр үед хэлсэн үгэндээ, УИХ, Засгийн газар маань урьдны эрх баригчдын амлалт болох халамжийн бодлогод ороогдчихоод сууж байна.
Ардчилсан нийгэм дэх төрийн түшээ нь Эзэн хаан бус, ард түмний төлөөлөл болж эрх барьж байгаа нэгэн л төдий. Мэдээж хэрэг, иргэд эрх баригчдад шаардлага тавих нь зүйн хэрэг ч тэдгээр шаардлага маань хуулиар олгогдсон эрх, үүргийнх нь хүрээнд л байх ёстой. Жишээ нь саяхан жүжигчин Г.Ундармаа эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулж, Х.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дээр сургууль байгуулсны дараа УИХ дахь эмэгтэй гишүүд юу хийж байна вэ гэсэн шаардлагыг олон хүн тавьсан. Үнэндээ бол УИХ-ын гишүүдийн үүрэг хууль санаачлах, батлах болохоос эмнэлэг, сургууль байгуулах биш. Энэ бол Засгийн газрын үүрэг.
Сүүлийн үед УИХ нь Засгийн газрын хийх ажлыг шүүрч авч хийгээд, хажуугаар нь Засгийн газар сул байгаа тухай М.Батчимэг зэрэг хэд хэдэн гишүүн шүүмжилж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай саналаа хэлсэн. Үүнд зөвхөн эрхзүйн зохицуулалтаас гадна УИХ-ын гишүүдийг бүхнийг шийдэгч гэж ойлгодог бидний хандлага ч нөлөөлж байна. Аливаа бүх асуудалд төрийн, төрийг төлөөлж буй түшээдийг оролцуулан шийдүүлэх гэсэн оролдлого нь эцэстээ тэдний л хүч чадлыг нэмэхээс өөр үр дүнд хүрэхгүй.
Аливаа асуудал дахь төрийн оролцоо, зохицуулалт нь зөвхөн тогтсон хууль журмаар илрэхээс бус, аль нэг улс төрчийн сэтгэл хөдлөл, эсвэл нэр хүндээ өсгөх гэсэн шоу байх ёсгүй. Хууль бол хайр, сэтгэл хөдлөл биш. Хүйтэн механик шинжтэй. Гэхдээ хүний нийгмийг зохицуулах үүнээс өөр арга одоогоор алга байна. Телевизийн нэвтрүүлэгт оролцоод өршөөл хүртсэн ялтныг харахад сэтгэлд өег ч, өөр адилхан хувь заяатай ялтнуудын хувьд энэ бол шударга бус явдал. Бид л өөрсдөө улс төрд, улс төрчдөд хандах хандлагаа өөрчлөхгүй аваас улс төрчид маань бидний сэтгэл хөдлөл дээр тоглож, дуу дуулж, машинаа албаар цасанд суулгаад өөрөө ухаж буй зургаа фэйсбүүктээ нийтэлсээр л байх биз ээ.
Эцэст нь бидний хувь заяа тэдний биш, бидний л гарт байгаа.
А.Амармэнд