Алдарт “Форбс” сэтгүүл дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргалаа. Жагсаалтад 1826 хүн багтсаны 290 нь шинэ “гишүүд” байв. Тэдний дунд домогт сагсчин Майкл Жордан орсон нь олны анхаарлыг татлаа.
Тэрбээр тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны тамирчин аж. Түүний хөрөнгийн ихэнх хэсэг Nike брэндээс орж байгаа юм. 52 настай Жордан 2010 онд NBA-гийн “Шарлотт” багийн хувьцааны ихэнх хэсгийг 175 сая доллараар худалдан авсан. Харин өдгөө энэ багийн үнэлгээ 600 сая болж өссөн нь түүнийг тэрбумтнуудын жагсаалтад бичигдэхэд чухал нөлөө үзүүлжээ. Ийнхүү Жордан сагсан бөмбөгийн талбайд ялагч байсан шигшээ бизнесийн салбарт ч амжилттай явна.
“Форбс”-ын шинэ жагсаалтад спортын салбарын цөөнгүй хүн багтсан. Сагсан бөмбөгийн “Лос Анжелес Клипперс” багийн эзэн Стив Баллмер спортынхон дундаа хамгийн баян нь бөгөөд түүний хөрөнгө 21.5 тэрбумд хүрчээ. Тэрбээр өнгөрсөн жил Лос Анжелес хотын багийг хоёр тэрбумаар худалдан авсан юм.
“Хьюстон Рокетс”-ын эзэн Лесли Александрын хөрөнгө 1.6, “Чикаго Буллз”-ын эзэн Жерри Рейнсдорфын хөрөнгө 1.3 тэрбум хэмээн “Форбс” тооцоолжээ. Рейнсдорф тэрбумтны жагсаалтад анх удаа орж ирсэн бол Александр найман жилийн дараа дахин тэрбумтан болсон байна.
Сонирхуулахад, тэрбумтныхаа тоогоор урьдын адил АНУ тэргүүлсээр. Тус улсын 536 хүн тэрбумаас дээш долларын хөрөнгөтэй аж. Америкийн араас Хятад, Герман удаалж байгаа юм. Оросын тэрбумтнуудын тоо өнгөрсөн жил 111 байсан бол өнөө жил огцом багасч, ердөө 28 болжээ. Нийт 1826 тэрбумтны хөрөнгө 7.05 их наяд ам.доллар болсон нь өнгөрсөн жилийнхтэй (6.4 их наяд) харьцуулахад 10 орчим хувиар нэмэгджээ.