Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен өнгөрсөн сарын 22-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсоор айлчилсан.
Энэ үеэр гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, хөдөлмөрийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгчээ. Мөн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ“ болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНАСАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулсан.
Харин санамж бичгийн агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Умард Солонгос ОХУ, Монгол зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудтай тогтоосон дипломат харилцаагаа өргөжүүлж байна. Ингэснээр тус улсын удирдагч Ким Жон Ун олон улсын тавцан дахь улсынхаа талаарх сөрөг ойлголтуудыг залруулахаар оролдож байгаа юм.
Ийнхүү Умард Солонгосын дээд түвшний албан тушаалтнууд сүүлийн үед Монголд ойр ойрхон ирэх боллоо. Гадаад хэргийн сайдын гурван өдрийн айлчлалын өмнө тус улсын Гадаад хэргийн дэд сайд асан Ри Килээр ахлуулсан ажлын хэсэг Монголд ажилласан юм.
Харин Гадаад хэргийн сайдын айлчлалын талаар Кюн Нам их сургуулийн Алс Дорнодын судалгааны хүрээлэнгийн судлаач Jeong Jae-heung Умард Солонгосын мэдээ агентлагт өгсөн ярилцлагадаа ийм дүгнэлт хийжээ.
“Умард Солонгос ОХУ, Монгол зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудтай тогтоосон дипломат харилцаагаа өргөжүүлж байна.
Ингэснээр тус улсын удирдагч Ким Жон Ун олон улсын тавцан дахь улсынхаа талаарх сөрөг ойлголтуудыг залруулахаар оролдож байгаа юм. Үүгээр зогсохгүй тэрээр улс төрийн харилцаан дээр үндэслэн эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх эхний алхмаа тавилаа”.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд ажиллах хугацаандаа Хүнс хөдөө аж ахуйн сайдтай ч уулзсан юм. Тэд ямар асуудал хэлэлцсэн нь тодорхойгүй үлдсэн. Гэхдээ айлчлалын дараа гарсан хамгийн их анхаарал татсан асуудал нь Монгол Улс БНАСАУ-ын далайн боомтоор дамжуулан гуравдагч оронд нүүрс нийлүүлэх тухай байв. Энэ талаар http://www.nknews.org сайтад мэдээлжээ.
Энэ нь БНАСАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн сайт.
Дээрх мэдээнд Монголын төмөр замын удирдлагыг иш татан, “Монгол Улс энэ онд 25 000 тонн нүүрсийг Ражин боомт руу тээвэрлэнэ. Энэ нь нүүрсний маш их нөөцтэй ч далайд гарцгүй Монгол Улсын экспортын төслийн туршилтын нэг хэсэг юм” гэжээ.
Энэ мэдээллийн дагуу бид УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагаас тодруулахад “Бид өнгөрсөн онд ч БНАСАУ руу 25 мянган тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан. Хүлээн авагч улс болох Умард Солонгос нааштай хариу өгсөн. Гэвч одоо ОХУ-ын шийдвэрийг хүлээзнэж байна. Учир нь бид тус улсын нутгаар дамжуулан нүүрсээ тээвэрлэнэ. Ирэх дөрөвдүгээр сард олон улсын ачаа тээвэрлэгчид хуралдаж, хэн ямар хэмжээний тээвэр хийхээ урьдчилан тохиролцоно. Энэ үеэр бид ОХУ-ын талтай зөвшилцөн, тарифын протокол зурахаар ажиллаж байна. Бидний хувьд 25 000 тонн нүүрсийг тээвэрлэлээ гэхэд хүн хүч, техник хэрэгслийн урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангасан” гэдэг хариулт өгсөн юм.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үр дүнгийн талаар удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Үүний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч магадгүй юм.
Удахгүй болох хуралд манай улсаас гадна ОХУ, БНХАУ болон БНСУ-ын галт тэргээр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг бүхий л ААН оролцдог аж. Төмөр замын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулдаг энэ хурал өнгөрсөн онд Бээжинд болж, энэ онд Улаанбаатар хотод болох юм байна.
Тэгэхээр ирэх сард болох хурлаар бид хойд хөрштэйгээ тохиролцож чадвал дээр дурдсан 25 000 тонн нүүрсийг тээвэрлэлээ гэхэд эцсийн хэрэглэгч нь хэн байх, ингэж нүүрс тээвэрлэх нь манай улсад ямар ач холбогдолтой, 25 000 тонн нүүрсийг ямар уурхайгаас нийлүүлэх, нүүрсний тонн тутмыг хэдэн ам.доллараар үнэлэх зэрэг олон асуултын хариу тодорхой болох юм.
Төгсгөлд нь хэлэхэд сүүлийн үед Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Монгол орны талаарх мэдээлэл гарах нь түгээмэл болсон бөгөөд хоёр орны харилцаа ойртон дотносож байгааг дээрх мэдээлэлд онцолсон байдаг байна.
Мөн манай улсын хөдөө аж ахуй, оёдлын салбарт 2000 орчим Хойд Солонгосын иргэн ажилладаг гэсэн албан бус мэдээ бий.