Бөөр бол цусан дахь хорт бодисуудыг шүүж, цэвэршүүлээд эргэлтэд оруулдаг. Харин хорт бодис нь шээсээр ялгардаг бие организм дахь “цэвэрлэх байгууламж” юм.
Манай улсад хүн амын дунд бөөрний архаг өвчин сүүлийн таван жилд өвчлөлийн гуравдугаарт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоогоор тэргүүлж байна. Эмнэлгүүдийн нийт төсвийн дөрөвний нэг нь бөөрний дутагдалтай өвчтөний эмчилгээнд зарцуулагдаж байна гэж АШУҮИС-ийн багш, бөөрний эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Т.Ариунаа ярилаа.
Улсын хэмжээнд бөөрний өвчин нь даамжирч жилд шинээр 70-100 хүн бөөрний архаг дутагдалд ордгийг тогтоожээ. Бөөрний эмчилгээний зардал маш өндөр учир эхэн үед нь оношилж, эмчлэх нь чухал. Бөөрний өвчнөөс сэргийлэх Т.Ариунааг эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
БӨӨРНИЙ АРХАГ ҮРЭВСЭЛ ҮҮСЭХ ШАЛТГААН:
1. Цусны даралт ихсэх өвчин- Бөөрөө хамгаалахын тулд цусны даралтаа тогтмол хянаж байх нь чухал. Ямар ч шалтгаантай цусны даралт ихсэх өвчний үед бөөр гэмтдэг.
2. Чихрийн шижин- Бөөр гэмтээх гол шалтгаан болж байна. Тиймээс цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянаж байх хэрэгтэй.
3. Таргалалт- Таргалалттай холбоотой тулай өвчин мах их хэрэглэдэг хүмүүсийн дунд элбэг байдаг ба бөөрийг онцгой гэмтээдэг.
4. Халдварт өвчнүүд- Үүнд: Гүйлсэн булчирхайн үрэвсэл. Хоолойн ангин бүх эрхтэн системийг гэмтээдэг. С вируст гепатитын халдвар бөөрний архаг дутагдлаар өвчлөх эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог.
5. Төрөл бүрийн тан, сүлжээний бүтээгдэхүүн- Сүүлийн үед хүмүүс төрөл бүрийн тан, сүлжээний эм дураараа уух болжээ. Энэ нь бөөрний архаг дутагдал өвчин үүсэхэд шууд нөлөөлж байна. Уламжлалт эмчилгээний эмнүүдийн найрлага нь тодорхойгүй байдаг. Тиймээс элгэнд зориулан уусан эм нь бөөрийг гэмтээж болно. Хятадын уламжлалт эмнээс үүдсэн бөөрний эмгэгийн тухай олон улсын хуралд оролцоход гадаадын эмч нар байнга ярьдаг. Монголд ч ялгаагүй бөөрний цочмог дутагдалд ороод ирж буй хүмүүсийн дунд тан уусан хүн ирэх нь нэмэгдэх хандлагатай байгааг Т.Ариунаа эмч анхааруулав.
6. Цусны даралт ихсэх өвчин- Даралт ихсэхэд түүдгэнцэр дэх хялгасан судсууд гэмтдэг. Тэр үед бөөр гэмтэнэ. Бөөрний үйл ажиллагааг шээсний шинжилгээгээр тодруулахаас гадна GPR буюу түүдгэнцрийн шүүлтээр нь тодорхойлдог.
Бөөрний эмгэг ямар ч зовиургүй явагддаг. Нэгэнт архагшиж хүндэрвэл тодорхой хугацааны дараа бөөрний дутагдалд оруулдаг. Тан, сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэж болох ч өмнө нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
ДИАЛИЗЫН НЭГ УДААГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 150-200 МЯНГАН ТӨГРӨГ
Анагаах ухааны салбарт бөөрний төгс эмчилгээний асуудал шийдэгдсэн учир бөөрөөр хүн нас барахгүй болсон гэж үзэх болжээ. Бөөрний цочмог дутагдал болон бөөр орлуулах гемодиализын эмчилгээний талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализын төвийн эрхлэгч, клиникийн профессор Д.Чулуунцэцэгийн зөвлөж байна.
Тус тасагт бөөрний архаг дутагдалд орсон хүмүүст бөөр орлуулах буюу гемодиализын эмчилгээ хийдэг. Цоо эрүүл бөөртэй байсан хүн ч гэнэт цочмог дутагдалд орж болно. Шалтгаан нь: Хөлдөлт, түлэгдэл, цус алдал гэх мэт гэнэтийн үед бөөрний цочмог дутагдалд орж болно. Гэхдээ өвчин үүсгэсэн шинж тэмдгийг эмчлэхэд бөөр цоо эрүүл болно.
Улсын хэмжээнд диализын 74 аппарат байгаа бөгөөд 240-250 хүн диализын эмчилгээ хийлгэж байна. Гэхдээ ийм төрлийн эмчилгээ авах шаардлагатай хүн үүнээс хавьгүй олон болохыг мэргэжлийн эмч хэлж байна. Манай улсад диализын 100-120 аппарат байвал хэрэгцээ хангах хэмжээнд хүрэх аж. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ийм 30 аппарат ажиллаж байна. Гемодиализын эмчилгээг нэгэнт эхлүүлсэн хүн насан туршдаа гарахгүй.
Диализын эмчилгээг нэг удаа хийлгэхэд 150-200 мянган төгрөг бөгөөд эмчилгээний төлбөрийг төрөөс дааж байгаа. “Тус төвийн үйл ажиллагааны жилийн төсөв дөрвөн тэрбум бол энэ жил Улсын төсөвт 2.6 тэрбум төгрөг суулгажээ. Ийм санхүүжилтээр хамгийн удлаа гэхэд наймдугаар сар хүртэл ажиллах бололцоотой. Иймд бид энэ тухай саналаа яамандаа хүргүүлсэн” гэж тус төвийн эрхлэгч, Д.Чулуунцэцэг ярилаа.
ӨГЛӨӨ БҮР НЭГ АЯГА ЦЭВЭР УС УУЖ ЗАНШААРАЙ
Бөөрөө хэрхэн хамгаалах вэ?
- Спортоор хичээллэ.
- Шингэн зүйл маш сайн уу.
- Эрүүл хооллож, жингээ барь.
- Тамхи бүү тат. Тамхи нь эрүүл мэндэд архинаас илүү хор хөнөөлтэй гэж үзэх болжээ.
- Эмийн зохистой хэрэглээг эрхэмлэ.
- Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хяна.
- Өглөө бүр өлөн дээрээ нэг аяга цэвэр ус ууж заншаарай. Бөөрний архаг өвчтэй хүн бол өдөрт хоёр литрээс дээш шингэн уух нь зөв.
- Зургаан сар тутамд шээсний шинжилгээ хийлгэж, бөөрөө хянах боломжтой.
- Бөөрний архаг өвчтэй бол эмчийн хяналтад байх хэрэгтэй.
Сүүлийн үед бөөрний өвчин маш бага наснаас эхэлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд үзлэг хийхэд боовны улайлтгүй хүүхэд маш цөөн, боов нь улайгаад уйлж байна. Сургуулийн хүүхдүүдийн дунд үзлэг хийхэд тэдний тал хувь нь бөөрний өөрчлөлттэй гарч байна. Энэ нь эрт мэргэжлийн эмчид үзүүлж, зохих арга хэмжээг авахгүй бол ирээдүйд бөөрний архаг өвчин болон хүндрэх суурь тавигдаад байна гэсэн үг.
- Жирэмсэн эмэгтэйчүүд дааврын өөрчлөлтөд орсон байдаг учир тэдний гуравны нэг нь бөөрний өвчтэй болдог.
- 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн цинкийн хэрэглээ бага байдгаас түрүү булчирхайн томрол үүсдэг. Цинк нь ховор төрлийн хүнсний ногоонд агуулагддаг. Мөн хүнсний нэмэгдэл байдлаар хэрэглэх нь зүйтэй.
ХҮҮХЭД ТАНЬ НЭГ НАС ХҮРСЭН БОЛ ЖИВХ БҮҮ ХЭРЭГЛЭ
0-5 насныхны дунд шээс дамжуулах замын халдвар ханиад шиг элбэг байна. Энэ нь даамжирч бөөрний эмгэг болон хүндэрдэг. Бага насныхан:
- Нэг удаагийн живхний зохисгүй хэрэглээ
- Хүүхдийн хувийн ариун цэврийг хангаагүй
- Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд хялгасан хорхойн халдварын тархалт их байгаатай шууд холбоотой.
ЭХЭМҮТ-ийн Бөөрний мэс заслын тасагт 2013 онд 600 орчим хүүхдэд мэс засал хийсэн бол 2014 онд мэс засал хийлгэсэн хүүхдийн тоо 800 гарчээ. Мөн бөөрний гажиг согогтой нярай төрөх нь нэмэгдсэнээр мэс заслын ийн огцом өссөн байна. Өндөр хөгжилтэй орнуудад дөнгөж төрсөн хүүхдийг хэвлийн ЭХО-д харж, ямар нэг гажиг согогтой эсэхийг шалгадаг.
Манай улсад нярай болгоныг толгой дараалан үзэх боломжгүй байгаа юм. Бөөрний эмгэгийг шинж тэмдэг хурцаар илэрдэггүй учир мэдэхгүй явсаар насанд хүрэхэд бөөрний архаг өвчтэй болсон байх нь бий гэж АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, клиникийн профессор Д.Агиймаа зөвлөв.
Орчин үеийн ээжүүд хүүхдэдээ байнга нэг удаагийн живх хэрэглэх болсноос давсагны үйл ажиллагаа тогтворгүй, шээсээ барьж чадахгүй өмдөндөө дусаадаг, шөнө орондоо шээдэг хүүхэд олширч байна. 2007 онд ЭХЭМҮТ-д ирсэн Америкийн профессор Америкт живхний хэрэглээ хавтгайрснаас үүдэлтэй дээрх сөрөг үр дагаврууд их гарч байгаа тухай манай эмч нарт хэлж байжээ. Тухайн үед манайд ийм байдал харьцангуй бага байсан бол өнөөдөр нийтлэг үзэгдэл болсныг Д.Агиймаа багш хэлж байна. Иймд:
- Хүүхэд зургаан сар хүрч суудаг болсноос хойш тосож сургах, нэг наснаас хөтөвчинд суулгаж сургах нь чухал.
- Живхийг 3-4 цаг хэрэглээ солих ёстой
- Живхийг сольсны дараа урсгал усаар бөгсийг нь угаагаад тосолж байх нь зөв.
- Нэг наснаас хойш живх хэрэглэхгүй байх ёстой.
- Эрэгтэй хүүхдийн гадна бэлэн эрхтэний хөгжилтэй холбоотойгоор живх хэрэглэх нь муу гэж ярьдаг нь төөрөгдөл аж. Живхний хэрэглээ талаас эрэгтэй, эмэгтэй хүүхдэд онцын ялгаа байхгүй.
МОНГОЛДОО 100 ДАХЬ ХҮНД БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАНА
Бөөрний архаг өвчтэй хүнийг төгс эмчлэх арга нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал юм. энэ эмчилгээг УНТЭ-ийн дэргэдэх Бөөр шилжүүлэн уулгах үндэсний багийн эмч нар 2006 оноос хийж эхэлснээс хойш ирэх долоо хоногт 100 дахь хүнд шилжүүлэн суулгах гэж байна.
Манай улсад энэ нарийн түвэгтэй мэс заслыг 12 сая төгрөгөөр хийж байгаа бөгөөд эмчилгээний төлбөрийн найман сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцаас, дөрвөн сая төгрөгийг хувь хүн гаргаж байна. Анх 2006 онд тогтоосон энэ үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн бодит өртөгт нийцэхгүй болжээ. Өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр тооцоход бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний төлбөр 25 сая орчим төгрөг болсныг үндэсний багийн эмч нар тооцоо судалгаатай нь салбарын яамандаа хүргүүлсэн гэж тус эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч Б.Бямбадаш ярилаа. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг:
Монголдоо энэ мэс заслын эмчилгээг хийлгэсэн хүмүүс эрүүл хүний адил ажлаа хийж, хүүхэд төрүүлээд хэвийн амьдарч байна. Бөөр шилжүүлэн суулгуулсан хүн насан туршдаа 1-3 төрлийн эм уудаг бөгөөд хоёр эмийг нь эрүүл мэндийн даатгалаас дааж, үнэ төлбөргүй өгч байна.