Хүн төрөлхтөн хэдэн арван жилийн өмнөөс л нисдэг машинтай болохыг хүсэж байв. Үнэндээ түүхийн явцад ч өөрсдийн унаж эдэлж байсан тээврийн хэрэгсэл болох морийг хүртэл нисдэг байгаасай гэж мөрөөдөж байлаа. Тэгвэл яг тэр хүслийг нь биелүүлэх бүтээл хоёр жилийн дараа худалдаанд гарах гэж байна.
Туулах замын уртыг одоогийнхоос дор хаяж хоёр дахин их болгосон, дөрвөн хүний суудалтай, хосолмол хөдөлгүүртэй, автомат нисэх горимтой эцсийн бүтээгдэхүүн гаргана
Үйл ажиллагаа нь эхлээд таван жил өнгөрсөн АероМобил өнгөрсөн аравдугаар сард гурав дахь үеийн туршилтын загвараа танилцуулжээ. Тэгвэл тэд Техасын Остинд болж байгаа SXSW наадмын үеэр 2017 онд нисдэг машинаа худалдаанд гаргана гэж мэдэгдэв.
Компанийн гүйцэтгэх захирал Жураж Васуликийн хэлснээр тэд замын хөдөлгөөнийг хоёр хэмжээстээс гурван хэмжээст шилжүүлэхийг хүсэж байгаа гэсэн юм. Өнөөдрийн байдлаар тэдний бүтээл нэг удаад 300 бээр буюу 480 километр зам туулах чадалтай байгаа аж.
Хэдийгээр хэрэглээнд нэвтрүүлэх хугацаагаа ойролцоогоор хоёр жилийн дараа гэж таамаглаж байгаа ч тэд зарим нэг техникийн асуудлыг хараахан шийдэж чадаагүй байгаа юм.
Жишээ нь машиныг хамгийн хөнгөн байж болох материалаар хийх хэрэгтэй ч ослын үед базсан лааз шиг болчихдоггүй байх хэрэгтэй. Тэгвэл хөнгөн жинтэй, бат бөх материал бас тийм ч хямдхан олдохгүй. Тиймээс эхний ээлжид энэ машин гурав, дөрвөн зуун мянган еврогийн үнэтэй зарагдах аж.
Түүнчлэн эрх баригчдаас нисдэг машиныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авах хэрэгтэй. Учир нь хүн болгон нисэж чадахгүй. Тэдгээр хүмүүст нисдэг машин барихыг заах хэрэгтэй бөгөөд агаарт машинтайгаа явах эрх бүхий жолооны үнэмлэх шаардлагатай.
Тэгвэл машин хөөрөхийн тулд 250 метр урт нисэх зурвас хэрэгтэй бол газардахад 50 метр урт зам байхад хангалттай гэж компани үзэж байна. Дээрээс нь туулах замын уртыг одоогийнхоос дор хаяж хоёр дахин их болгосон, дөрвөн хүний суудалтай, хосолмол хөдөлгүүртэй, автомат нисэх горимтой эцсийн бүтээгдэхүүн гаргана гэж тэд төлөвлөж байгаа аж.