Дотоодод үйлдвэрлэсэн “Элгэн тараг” нэртэй бүтээгдэхүүн хөргөгчинд сар хадгалсан ч өнгө, үнэр, амт, чанараа алдахгүй байгаа талаарх нэгэн хэрэглэгчийн гомдлоос үүдэн энэхүү сурвалжлагыг хийх сэдэл сэтгүүлч надад төрсөн билээ.
Гэсэн ч шалтгааныг нь тодруулахаар ажиллах явцад салбар нэгж, байгууллагын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч, баримтжуулах боломж хомс байсан учир энэхүү сэдвээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөхөд чиглүүлж ““E” тэмдэглэгээтэй хүнс: ХООЛ УУ, ХОР УУ?” сурвалжлагыг уншигчдадаа хүргэсэн.
Энэ хүрээнд Эрүүл мэнд, спортын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Хүнсчдийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдтэй уулзаж олон улсад мөрдөгддөг хүнсний нэмэлт болон манай улсын хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл авснаа энд сийрүүлье.
E ТЭМДЭГЛЭГЭЭ ОЛОН УЛСАД...
Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар манайхаас бусад тэр дундаа хүнсний нэмэлт үйлдвэрлэдэг томоохон улс орнууд “Хүнсний нэмэлтийн хороо” гэгч байгууллагатай байдаг аж.
Энэ чиглэлийн хамгийн том үйлдвэрлэл явуулдаг Герман, ОХУ гэхэд дээрх хорооныхоо тусламжтайгаар жил бүр хүнсний нэмэлтийн судалгааг явуулж, тухайн ондоо мөрдөх Е тэмдэглэгээний жагсаалтыг гаргадаг байна.
Тухайлбал, ямар кодтой бүтээгдэхүүнээс зайлсхийх, аль нь хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй, нийтээр ямар кодтой бүтээгдэхүүнийг хэрэглэх гэх мэт жагсаалтыг жил болгон шинэчлэн баталдаг гэсэн үг юм.
Интернэтээр хайлт хийхэд тухайн улс оронд мөрдсөн, мөрдөж буй янз бүрийн тэмдэглэгээнүүд олдох бөгөөд энэ нь улс бүрт өөр өөрөөр зохицуулагдсан байдаг аж.
Жишээ нь Германд эрсдэлтэйд тооцсон Е тэмдэглэгээ ОХУ-д зөвшөөрөгдсөн байх тохиолдол гардаг байна.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүнсний нэмэлтийн талаар түгээж буй анхааруулга мэдээллүүд нь бүх нийтээр заавал дагаж мөрдөх ёстой заавар биш бөгөөд зөвхөн иргэдэд сэрэмжлүүлэх зорилгыг агуулдаг байна.
ОХУ-ААС ГАРГАСАН ХАМГИЙН ИХ ХҮНСНИЙ НЭМЭЛТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
Гурил, гурилан бүтээгдэхүүн, даршилсан ногоо, хиам, тараг зэрэгт хүнсний нэмэлтийг түлхүү ашигладаг байна.
Ялангуяа зохиомол амтанд маш олон төрлийн химийн бодис агуулагддаг аж. Жишээ нь зохиомол гүзээлзгэний амт гэхэд дотроо 50 төрлийн химийн бодис агуулсан байдаг талаар Эрүүл мэнд спортын яамны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг ярьж байсан юм.
Тэгвэл жишээ болгон ОХУ-аас гаргасан хамгийн их хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүний жагсаалтыг хүргэж байна.
Та дээрх бүтээгдэхүүнүүдээс татгалзах эсвэл өдөр тутмын хэрэглээндээ зөв зохистой хэрэглэх шаардлагатай.
МОНГОЛД Е ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ СТАНДАРТЫГ ТОГТООХ БАЙГУУЛЛАГА БАЙДАГГҮЙ
Харин манай улсын хувьд бусад улс орны адил хүнсний өргөн хэрэглээний барааны орцонд нарийн судалгаа хийж, тодорхойлдог “Хүнсний нэмэлтийн хороо” гэгч байгууллага байдаггүй.
Салбар яамдын мэргэжилтнүүдийн ярьж буйгаар Монголд Хүнсний судалгааны институт, хүнсний нэмэлтийн үйлдвэр байхгүй учир хөгжилтэй орны судалгаан дээр тулгуурлаж стандартаа боловсруулдаг байна.
Хүнсний нэмэлтийн стандарт нь л гэхэд өдгөөгөөс найман жилийн тэртээ 2007 онд батлагдсан байдаг аж.
Мэдээж манайд мэргэжлийн байгууллага, мэргэшсэн боловсон хүчин байдаггүйгээс тэрхүү стандартыг гадны орноос “хуулсан” юм билээ.
Тэнд зөвхөн хүнсний нэмэлтүүдийг бүтээгдэхүүнүүдэд хэрхэн, ямар орц найрлагаар хэрэглэх талаар зааснаас бус хориглосон, хүнсэнд хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлэх чиглэлийн ганц ч үг үсэг тэмдэглээгүй байна.
Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг нарийвчлан шинжлэх, судалгаа шинжилгээ хийх байгууллага, лабораторигүй манай орны хувьд хүнсний аюулгүй байдал тулгамдсан асуудал хэвээр байх нь.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОРГАНИК, ОРГАНИК БУСААР НЬ ЯЛГАДАГ БОЛНО
Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр “органик” гэсэн тодотголыг дур зоргоороо тавих болсон.
Үнэндээ тухайн бүтээгдэхүүн хүнсний нэмэлт агуулаагүй “цэвэр” гэдгийг батлах мэргэжлийн байгууллага байдаггүйгээс хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахад хялбархан байдаг биз.
Тэгвэл энэ байдал шинээр боловсруулж буй хуулиар шийдэгдэх бололтой.
Хүнс хөдөө аж ахуйн яамнаас “Органик хүнсний тухай хууль”-ийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа аж.
Энэхүү хууль батлагдсанаар хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хяналт сайжрах төдийгүй бүтээгдэхүүнүүдийг “органик” болон “органик бус”-аар нь ялгах боломжтой болох юм.
Агууламжийнх нь 95-аас дээш хувь нь байгалийн гаралтай түүхий эд орсон тохиолдолд “Органик” бүтээгдэхүүн гэж үзэх талаар хуулийн төсөлд тусгагджээ.
Тодруулбал, үйлдвэрлэгч гаргасан бүтээгдэхүүнээ “органик” гэж үзвэл мэргэжлийн тусгай томилогдсон багаар шалгуулж, дүн шинжилгээ хийлгэсний үндсэн дээр баталгаажилт авах бөгөөд цаашид дээрх тодотголоор хаяглах эрхтэй болох юм.
Ингэснээр хэн хүссэн нь бүтээгдэхүүнээ байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж нэрлэх боломжгүй болж байна гэсэн үг.
ЙОГУРТ ДЭЭРХ “ГОСТ” ГЭСЭН ТЭМДЭГЛЭГЭЭ ОХУ-ЫН СТАНДАРТАД НИЙЦСЭНИЙГ ИЛТГЭДЭГ. ГЭТЭЛ?
Манай улс хүнсний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гадаадын улс орнуудаас импортолдог. Үүнээс 30 орчим хувийг, тэр дундаа бидний өдөр тутмын өргөн хэрэглээ болсон сүү сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувийг урд хөршөөс авдаг талаар бид өмнөх цувралаар мэдээлсэн. Тэгвэл сүүлийн үед бидний хүнсэнд өргөнөөр хэрэглэгдэх болсон, хадгалалт удаантай “Йогурт” нэртэй таргууд чанарын шаардлага хэр хангадаг талаар Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаагаас тодрууллаа.
-Дэлгүүрт зарагдаж буй йогуртууд нь уламжлалт тарагтай харьцуулахад чанарын ялгаа байдаг болов уу?
-Йогурт, тараг гэдэг чинь бидний л буруу нэршил байхгүй юу. Йогурт гэдэг чинь Болгараас гаралтай тараг л гэсэн үг. Бид Импортоор орж ирдэг цэнхэр савтай бүтээгдэхүүнийг йогурт гэж нэрлээд сурчихаж. Тэгэхээр ямар ч ялгаагүй нэг төрлийн л бүтээгдэхүүн.
-Импортоор орж ирж байгаа хүнсний нэмэлт ихээр агуулсан тарагны талаар та ямар бодолтой байдаг вэ. Хадгалах хугацааг нь харахаар ихэвчлэн 4-6 сар байдаг. Тэгэхээр тэр хэмжээгээр хүнсний нэмэлт ихээхэн орсон гэсэн үг шүү дээ?
-Импортоор орж ирж байгаа сүү сүүн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн ОХУ-аас орж ирдэг. Тус улс стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүддээ “ГОСТ” гэсэн тэмдэглэгээг тавьдаг. Гэтэл орж ирсэн таргуудын хаяг шошгыг уншиж байхад “ГОСТ” бус “ТУ” гэчихсэн байдаг. Энэ нь тухайн улсын бус нэг байгууллагын дотоодод мөрдөх стандартаар хийсэн таргийг илэрхийлж байгаа юм.
Тэрх таргийг манай импортлогч нар оруулж ирж байна. Манайд үүнийг анзаарч, хардаг ялгаж салгадаг хүмүүс байдаг юм болов уу мэдэхгүй. Байдаггүй болоод л орж ирдэг байх. Гэтэл хүнсэн дээр хянаж шалгадаг мэргэжлийн байгууллага заавал байх ёстой. Хамгийн их эрсдэлтэй, түргэн муудах боломжтой, хадгалах нөхцөл шаарддаг, хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхэд шаардлага өндөр л байх ёстой. Хэчнээн ч тонноор нь оруулж ирдэг юм мэдэхгүй. Миний бодлоор боомтоор орж ирдэг юм болов уу.
-Импортоор орж байгаа йогурт хадгалалтын хувьд их эргэлзээтэй байдаг. Зарим дэлгүүрт хөргөгчинд хадгалдаг бол, бусад газарт лангуун дээр өрөөтэй байх жишээтэй. Худалдагч болоод худалдан авагчдын хувьд бүтээгдэхүүний талаар ойлголт бага юм шиг санагддаг.
-Ийм эргэлзээ төрж байгаа бол манай улсын хувьд хүнсний аюулгүй байдлын хүрээнд эрдэм шинжилгээний туршилт, судалгаа хийдэг байгууллага зайлшгүй байх ёстой. Гэтэл бид зөвхөн өнөөдөр амаараа л яриад байгаа шүү дээ. Тарагны найрлага бүтцэнд юу байна, яагаад ийм удаан хадгалаад байгааг судалгаа шинжилгээнд л үндэслэж ярина. Гэтэл тэр судалгаа шинжилгээг хийж дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх байгууллага алга байна. Өнөөдөр хэрэглэгчийн өмнө тулгарч буй энэ асуултын хариултанд хэн хариулт өгч чадах вэ, хариулт өгдөг газар байх ёстой шүү дээ.
Хүнсний нэмэлт тойрсон асуудлаар сурвалжлахад ийм байна. Хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж буй өнөө үед хэрэглэгчид аль болох импортоор орж ирж буй ямар найрлагатай нь үл мэдэгдэх бүтээгдэхүүнээс зайлсхийж, хүнсний нэмэлт бага агуулсан бүтээгдэхүүнээр сонголтоо хийх нь хамгаас зүйтэй алхам болж байна.