Маргааш буюу гуравдугаар сарын 19-ний өдөр ХААИС-ийн танхимд 09.00 цагт “Ураны хайгуул, олборлолт түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинар хэлэлцүүлэг болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Япон, Солонгосын эрдэмтэд мэдээлэл хийлээ.
Солонгосын эрдэмтэд "Бидний ажлын зорилго бол байгал дэлхийг хамгаалах төсөлд нэгдэн оролцох юм. Өнөөдөр дэлхий дахинд хамгийн том асуудал бол цөмийн хэрэглээ, цөмийн эрчим хүч болоод байна. Байгал, хүн ард, ан амьтны цөмийн аюулаас сэргийлэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэж энэ асуудалд хариулт өгөхөөр ирсэн юм. Үүнээс гадна Цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг Дэлхийн томоохон "Хитачи", "Тошиба", "Женерал электрик" зэрэг компанийг бид олон улсын шүүхэд өгөх ёстой гэж үзэж байна" гэв.
Харин байгаль орчны бохирдол хог хаягдлын талаар гол төлөв сурвалжлага нэвтрүүлгээ хийдэг Японы сэтгүүлч Ямамото Сэцүко "Монгол маш сайхан байгальтай улс. Монголын энэ сайхан газруудад ураны хайгуул олборлолт явагдаж байгаа нь их харамсалтай. Хайгуул олборлолт үндсэндээ далд хэлбэрээр явагдаж байна. Энэ нь Монголд сөрөг үр дагаврыг авчирна гэж үзэж байна.
Та бүхэн Фүкүшимаг мэдэж байгаа. Фүкүшима дэлхий нийтэд айдас хүйдэс авчирсан. Энэ хайгуул олборлолтоос үүссэн нөхцөл байдал Фүкүшимагийн нөхцөл байдалтай эн тэнцэхүйц цацрагийн бохирдолтой байна.
Цөмийн хаягдал маш аюултай болсон байна. Тийм учраас Монголын засгийн газраас ураныг гадагшаа экспортлохыг зогсоогооч гэж уриалмаар байна. Цөмийн цацрагаар бидэнд юу учирч болох вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа ч би нэг зүйл тодруулахад "Арева" компанийн олборлолт явуулж байгаа газарт бид очсон. Тэр газарт цацрагийн бохирдол Фүкүшимагийн бохирдолтой эн тэнцүү байсан. Би энэ бохирдлоос ирээдүйд юу болох вэ гэсэн асуудлаар маргааш эрүүл мэндийн сэдэвтэй илтгэл тавина. Та бүхний сэтгэлд ямар нэг зүйлийг үлдээх байх гэж бодож байна" гэв.
Түүнчлэн Солонгосын эрдэмтэн Дэсү Ли "Эхний ээлжинд Монголчууд ямар аюул тулгараад байгааг мэдэх хэрэгтэй. Бас Дорноговь дахь олборлолтыг зогсоох шаардлагатай" гэлээ.
Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгааны талаарх нарийн мэдээллийг та маргааш болох хэлэлцүүлгийн үеэр сонсох боломжтой.