Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги, бүлэг дүүргэлт өндөр байгаагаас нэг суултуур, угаалтуурт оногдох хүүхдийн тоо 1.5-2 дахин ихэссэн нь ариун цэврийн байгууламжийн нөхцөл, эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, гараа угаах боломж нөхцөл бүрдэхгүй буйгаас бага насны хүүхдийн дундах халдварт өвчин буурахгүй байна.
УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бие засах газар, гар угаалтуурын тоог нэмэгдүүлж, нөхцөлийг сайжруулах” зорилт тусгасан.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар баталсан норм, шаардлагыг аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёлын газрын дарга нарт танилцуулах, хэрэгжүүлэх арга замын талаар зөвлөлдөх сургалт өнөөдрөөс эхлэн хоёр хоног үргэлжилнэ.
Цаашид хөдөөгийн сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ундны болон ариун цэврийн усан хангамжийг сайжруулах, бие засах газар, халуун усны өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авах, байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй дэвшилтэт технологийн дагуу сайн загварыг орон нутагт турших замаар энэхүү шаардлагыг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.