-Сүрьеэгээр жил бүр 9 сая гаруй хүн өвчилдөг-
Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр. Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis гэх нянгаар үүсдэг, янз бүрийн эрхтэн, ялангуяа уушгинд үрэвслийн голомт үүсгэдэг, амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. 1882 оны гуравдугаар сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох өвчний үүсгэгчийг анх нээсэн түүхтэй.
Сүрьеэ агаараар дамжин хүнээс хүнд халдварладаг. ДЭМБ-аас мэдээлж буйгаар дэлхийн хүн амын гуравны нэг нь далд сүрьеэ туссан байдаг аж. Энэ нь сүрьеэгийн бактери авсан хүмүүс энэ өвчнөөр өвдөөгүй бөгөөд одоогоор өөр хүмүүст халдварлах боломжгүй гэсэн үг юм. Ийм сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүмүүс амьдралынхаа турш өвчтэй болох эрсдэл нь 10 хувь байдаг.
СҮРЬЕЭ ЯМАР ХҮМҮҮСТ ТУСАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙДАГ ВЭ?
Сүрьеэгийн тархалтын эрсдэл 1993 онд ДЭМБ-аас энэ өвчнийг дэлхийн аюултай өвчний нэг гэж зарлахад хүргэсэн юм. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар сүрьеэ өвчний халдвар авсан, нас барсан тохиолдлын 95-аас дээш хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна.
Олон эмэнд дасалтай сүрьеэ нь ОЭДС-ийн хавьтал, эмийн буруу хэрэглээ, үр дүнгүй эмчилгээ зэргээс шалтгаалан үүсдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хурдацтайгаар ихэсч байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна.
- Дархлаа сулрах,
- ХДХВ-ын халдвартай,
- Хоол тэжээлийн дутагдал,
- Чихрийн шижин эсвэл архи, тамхи хэрэглэдэг хүмүүсийн хувьд сүрьеэ тусах эрсдэл маш өндөр байдаг.
Тухайлбал дэлхий даяар сүрьеэтэй өвчтөний 20 хувиас илүү нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн сүрьеэ/ХДХВ-ын хавсарсан халдвартай хүмүүст хавсарсан халдваргүй хүмүүстэй харьцуулахад сүрьеэгээр өвчлөх эрсдэл 21-34 дахин өндөр.
Хөгжил дорой, ядуу орны иргэд, эрүүл мэндийн зохих хэмжээний тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүс сүрьеэд өртөх магадлал хамгийн их. Түүнчлэн нас баралтын 95 хувь нь бага ба дунд орлоготой орнуудад тохиолдож байгаа бөгөөд эдгээр орнуудад 15-44 насны эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэг нь сүрьеэ байна.
СҮРЬЕЭГИЙН ТАРХАЛТ ДЭЛХИЙ ДАХИНД
Сүрьеэгийн өвчлөл өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнуудын хувьд ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр.
ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авч, тэдний 5-10 хувь нь сүрьеэгээр өвчилж байна. Өөрөөр хэлвэл жил бүр 9 сая гаруй хүн энэ өвчнөөр шинээр өвчилж, 1.7 сая хүн тус өвчний улмаас амиа алдаж байгаа юм.
- Өндөр хөгжилтэй орнуудад сүрьеэгийн өвчлөл 100 мянган хүн тутамд 8,
- Дундаж орлоготой улс орнуудад 73,
- Дунджаас доогуур орлоготой улс орнуудад 180, бага орлоготой улс орнуудад 410 хүртэл тохиолдож байна.
Түүнчлэн бүртгэгдсэн нийт өвчлөлийн 95 хувь, нас баралтын 99 хувь нь хөгжиж буй улс орнуудад тохиож байгаа нь сүрьеэгийн өвчлөлд тухайн орны нийгэм эдийн засгийн хөгжлийн байдал тэр дундаа ядуурал, ажилгүйдэл, амьдралын хүнд нөхцөл ихээхэн нөлөөлж байгаа юм.
Тухайлбал 2013 онд 8.6 сая хүн сүрьеэ өвчнөөр өвчилж 1,3 сая хүн нас барсан. Тэдний дунд 530 мянган хүүхэд сүрьеэгээр өвчилжээ. Улмаар 74 мянган хүүхэд сүрьеэгийн улмаас хорвоог орхисон байдаг.
Одоогийн байдлаар Bacille Calmette Guerin (BCG) буюу БЦЖ нь сүрьеэгийн эсрэг хийгдэж цорын ганц вакцин бий.
Мөн онд сүрьеэгийн шинэ тохиолдлын хамгийн их буюу 56 хувь нь Зүүн-Өмнөд Ази, Номхон далайн баруун эргээр бүртгэгджээ. Харин хүн амын тоогоор харьцуулж үзвэл шинэ тохиолдлын хамгийн их хувь нь Африкт буюу 100 мянган хүн тутамд 280 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
2013 онд бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын 80 хувь нь Зүүн Европ, Төв Азийн орнууд, түүнчлэн Румын, Гүрж, Турк, Узбекистан, Казахстан, ОХУ-д бүртгэгджээ. Зарим улс оронд тохиолдлын тоо буурах нь ажиглагдахгүй байгаа бол зарим улсад тоо эрс буурч байна. Жишээ нь Бразил, Хятад улс сүүлийн 20 жилд сүрьеэгийн өвчлөл аажмаар буурч буй 22 орны тоонд багтдаг. Мөн Камбож улсад сүүлийн 10 жилд сүрьеэгийн тархлалт бараг 50 хувиар буурсан байна.
ОЛОН ЭМЭНД ДАСАЛТАЙ СҮРЬЕЭ ОЛШИРЧ БАЙНА
Олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС) гэдэг нь сүрьеэгийн эсрэг изониазид, рифампицин гэх хамгийн гол эмэнд дасал үүсэхийг хэлнэ. Олон эмэнд дасалтай сүрьеэ нь ОЭДС-ийн хавьтал, эмийн буруу хэрэглээ, үр дүнгүй эмчилгээ зэргээс шалтгаалан үүсдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хурдацтайгаар ихэсч байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна.
Эмэнд дасалтай сүрьеэг эмчилэхэд хоёрдугаар эгнээний эмүүдийг ашиглах шаардлагатай. Гэвч хоёрдугаар эгнээний эмийн сонголт хязгаарлагдмал, хүссэн хүн болгон энэ эмчилгээг авч чаддаггүй. Учир нь шаардлагатай хими эмчилгээний хугацаа урт (эмчилгээ 2-оос дээш жил үргэлжилнэ), гаж нөлөө өндөр учир эмчлэхэд хүндрэлтэй.
2013 онд дэлхий даяар ОЭДС-гийн 480 мянган тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс Энэтхэг, Хятад, ОХУ-д тус өвчлөлийн тохиолдлын тэн хагас нь бүртгэгджээ.
СҮРЬЕЭГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж, оношлох нь маш чухал. Оношлогдсон өвчтөн эмчлэгдэж, улмаар эдгэрдэг. 2000-2013 оны хугацаанд ойролцоогоор 37 сая хүнийг сүрьеэгийн оношлогоо, эмчилгээнд хамруулснаар амь насыг нь аварсан гэж ДЭМБ-аас мэдээлж байна.
Харин вакцины тухайд одоогийн байдлаар Bacille Calmette Guerin (BCG) буюу БЦЖ нь сүрьеэгийн эсрэг цорын ганц вакцин. Уг вакциныг сүрьеэ өвчний үүсгэгч Микобактерийн хоруу чанарыг алдагдуулан гарган авсан бөгөөд анх 1921 оноос эхлэн сүрьеэ өвчнөөс сэргийлэх зорилгоор нярай хүүхдүүдэд хэрэглэж эхэлсэн.
Гэвч өдгөө БЦЖ вакцин уушгины сүрьеэгийн эсрэг гол хамгаалалт болж чадахгүй байна.
Одоогийн байдлаар сүрьеэгийн эсрэг хэд хэдэн вакцин эмнэл зүйн болон хөгжлийн шатандаа байгаа юм. Хөгжлийн илүү өндөр түвшинд байгаа вакцин бол "Modified Vaccinia Ankara" (MVA). Тус вакцин нь микобактери сүрьеэгийн дархлааны эсрэг төрөгч илэрхийлэх чадвартай вакцин аж. Оксфорд-Эмержент консорциумын боловсруулсан энэ вакцины клиник туршилтыг Өмнөд Африкийн нярай хүүхдүүдэд хийсэн юм.
Судалгаанд 4-6 сартай, БЦЖ-вакцин хийлгэсэн 2794 хүүхэд оролцжээ. Эдгээр хүүхдийг хоёр хуваан, эхний 1399 хүүхдийг MVA85A вакцины нэг тунгаар, харин хяналтын бүлэг дэх 1395 хүүхэд плацебо (C.albicans арьсны урвалын эсрэгтөрөгч) тарьжээ. Ингээд 37 сарын турш үр дүнг ажигласан юм.
Судалгааны гол зорилго нь сүрьеэгийн халдвар, өвчлөлөөс хамгаалах вакцины идэвхийг тодорхойлох байсан. Дархлал сулрах явдал сүрьеэд хүргэдэг учраас нэмэлт зорилго нь хүүхдийн дархлал үнэлэх явдал байв.
Туршилтын явцад MVA85A вакцины гаж нөлөө эсвэл харшил авсан, амиа алдсан тохиолдол гараагүй байна. Тус вакцин одоо ч туршилтын явцад байгаа бөгөөд хэзээ хэрэглээнд нэвтрэх нь одоогоор тодорхойгүй байна.