-Үндэсний портал GoGo.mn гэр бүлийн хүчирхийллийн эсрэг-
Олон жилийн турш эхнэр хүүхдээ зодож, эрхийг нь боогдуулж, сэтгэл санааны гүн дарамтанд оруулж байсныхаа төлөө өнөөдөр хориход ял эдэлж байгаа эртэй нэгэн цагт ханилж явсан бүсгүй “сэтгэлийн АМАР ТАЙВАН эдэлж, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ байгаадаа би маш АЗ ЖАРГАЛТАЙ байна” гэж ярьсан юм.
Өрх толгойлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлага ганцхан өөрт нь ноогдсон хэдий ч бидний тэр бүр анзаарч байгаагүй амар амгалан байдал түүнд болоод түүний өхөөрдөм хүүхдүүдэд ямар их үнэ цэнээр ирснийг юутай ч харьцуулшгүй биз ээ.
Өршөөлийн хуулиар хугацаанаасаа өмнө суллагдчих вий, гэнэт хаалга тогшоод ороод ирэх вий гэсэн түгшүүр хоргодно
Дөрвөн сайхан үрийнхээ төрсөн эцгийг шоронд явуулах амаргүй даваа байсан гэдэг. Гэхдээ бараг 20 жилийн туршид өөрийнхөө болоод хүүхдүүдийнхээ амссан тэр их зовлон шаналал, бие махбодь, сэтгэлийн зовиур, бусдаас айж ичсэн харц, гомдол цөхрөлд цэг тавьж, шинэ амьдралаа эхлүүлсэн нь хамгийн зөв алхам байжээ.
Төрсөн эцгийнх нь гарт ямар азаар хүүхдээ алдчихаагүй юм бэ гэж баярлан суух тэрбээр хүчирхийллийг даван туулсан эмэгтэйчүүд өөртэй нь адил амьдралыг улам ихээр хайрлаж, үнэлж цэгнэдэг юм билээ гэж ярьсан юм.
Гэхдээ түүний санаа бас амраагүй. Хүүхдүүдийн эцэг шоронгоос суллагдвал яах вэ, өөрийгөө болоод үр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ гэдэг айдас сэтгэлд нь байсаар байна. Өршөөлийн хуулиар хугацаанаасаа өмнө суллагдчих вий, гэнэт хаалга тогшоод ороод ирэх вий гэсэн түгшүүр хоргодно.
Ингэж айж түгшиж яваа, одоо ч хүчирхийлэл дунд амьдарч байгаа мянга мянган эмэгтэйчүүдийг хэн хэрхэн хамгаалах вэ гэсэн асуулт тодорхойгүй хэвээр. Гагцхүү гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулга батлагдахыг, энэ хүмүүсийг хамгаалах тогтолцоотой болохыг хүлээсээр байна.
Би хэд хэдэн эмэгтэйтэй уулзаж ярилцсан юм. Тэдэнтэй ярилцаад хүчирхийлэлд өртөж байсан болон түүнийг даван туулсан эмэгтэйчүүд юу хүсч буйг, хүчирхийллээс аврал эрж буй эмэгтэйчүүд хүүхдүүдэд юу хэрэгтэй байгааг өөрсдийнх нь амнаас сонссон юм. Үнэндээ тэдэнд шийдвэрлэж чадахгүй маш олон асуудал тулгардаг юм билээ.
Хүчирхийлэлд өртсөн нэгэн бүсгүй орой ажлаа тараад, ирэх ёстой цагаасаа 15-хан минут хоцорсныхоо төлөө хий хардуулж, аймшигтайгаар зодуулдаг байснаа ярьж билээ. Нөхөр нь "15 минутад чи ямар ч залуутай уулзаад, хуурч амжина" гэж хардаж зоддог байв. Тэрбээр гэрээсээ гараад ойрхон дэлгүүр орчихоод буцахдаа бие нь салгалж чичирдэг байж. Учир нь дэлгүүрт хэдхэн минут удсаныхаа төлөө зодуур амсана гэдгээ мэдэж байсных.
Бас нэг эмэгтэй “Би нөхрийнхөө дэргэд утсаар ярихдаа дууг нь үргэлж чангалж, хэнтэй юу ярьж байгаагаа сонсгох ёстой болдог байсан” гэж билээ. Боловсролтой сэргэлэн, эзэмшсэн мэргэжилдээ хэнээс ч дутахгүй чадвартай эхнэрээ олон жилийн турш гэртээ хорьж, ажил хийлгэхгүй, үр үндэсгүй хардаж сэрдэн, байнга зодож, хамгийн бузар муухайгаар доромжилж гүтгэж байсан тэр эр найз нөхөд дундаа баг зүүсэн мундаг нэр хүндтэй залуу. Эхнэртээ зарцуулаагүй мөнгөөрөө сайн хүн болж найз нөхдөө дайлж, архидаж суух нь хэвийн үзэгдэл.
Утгагүй хардалт, зөвхөн өөрийнхөө эрхшээлд байлгах гэсэн өөдгүй хүсэл, сэтгэл санааны болон санхүүгийн дарамт шахалтан дунд амьдарч буй энэ амьдралдаа зоригтойгоор цэг тавьсан энэ эмэгтэйн адил бүсгүйчүүд олон бий. Гэхдээ хэнд хэрхэн хандахаа, хаашаа зугтахаа даанч мэддэггүй.
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ГЭДГЭЭ НОТЛОХОД АСУУДАЛ ҮҮСДЭГ
Хэчнээн зодуулсан ч хайртайдаа эсвэл хүүхдээ бодоод нөхрөөсөө салж чаддаггүй гэж хүмүүс боддог байх. Яг үнэндээ сэтгэл санаагаараа аль хэдийнэ хөрчихсөн, салчихсан байдаг.
Нөхрөөсөө зугтаад, хүүхэдтэйгээ нуугдаж яваа нэгэн бүсгүйтэй уулзахад “нөхөртөө зодуулсан даруйдаа цагдаад хандахад минь “зодуулсан гэх баримт нотолгоо алга, гар хөл чинь бүрэн бүтэн байна. Мөн нөхөр чинь согтуу бус эрүүл байна” гээд нөхрийг нь саатуулаагүй ажээ. “Зодуулсан даруйд бие маань мэдээж хөхрөхгүй учраас хүн хараад итгэхгүй шүү дээ” гэсэн юм.
Заавал ил шарх сорви, гэмтэж хөхөрсөн эд эрхтэнтэй хүнийг хүчирхийлэлд өртсөн гэж үзэх ёстой юу? Сэтгэлзүйн дарамтанд байсан хүнийг хэрхэх вэ? Тэднийг хууль тогтолцоогоор яаж хамгаалах вэ?
Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд гэр бүл цуцлуулах өргөдлөө шүүхэд өгөхөд, урьд нь хүчирхийлэлд автаж байсан баримт нотолгоо алга, огт цагдаад хандаж байгаагүй юм байна гээд эвлэрэх хугацаа өгдөг гэнэ. Харин энэ хугацаанд урьд өмнөхөөсөө ч аймшигтай яргаллыг амсаж, амиа алдах тохиолдол ч гардаг ажээ.
ТЭД ХААЧИХ ВЭ?
Нөхрөөсөө зугтаад аргаа барсан бүсгүй гэрийнхэндээ ч хандах эрхгүй болжээ. Учир нь эцэг эх нь нөхрөөсөө салахыг олонтаа шаардсан ч санхүүгийн бүрэн хамааралтай болсон байсан тэрбээр салаад мөнгө төгрөггүй, орох оронгүй, хүүхдээ тэврээд хаачих билээ, цаашид амьдралаа хэрхэн залгуулах билээ гэсэн зовлон шаналалд унаж, нөхрөөсөө холдож чаддаггүй байжээ.
"Хэчнээн зодуулсан ч хайртайдаа, эсвэл хүүхдээ бодоод нөхрөөсөө салж чаддаггүй гэж хүмүүс боддог байх. Яг үнэндээ сэтгэл санаагаараа аль хэдийнэ хөрчихсөн, салчихсан байдаг. Даанч мөнгөгүй, ажилгүй, очих газаргүй учраас л хамт амьдраад байдаг юм" хэмээн бүсгүй ярилаа. Энэ бүсгүй бусдын л адил боловсролтой, сайхан ажилтай, чадвартай байж. Гэтэл хүүхдийнхээ эцэгтэй амьдарснаас хойших амьдралд нь хэзээ ч арилшгүй хар толбо үлджээ.
Нөгөөтэйгүүр нөхөр нь өөрөөс нь салбал ална, "чамайг алчихсан байхад амийг чинь нэхэх хүн олдохгүй" гэхчлэн дарамтлах нь элбэг. Эсвэл нөхрөө цагдаад өгчихвөл, маргааш нь суллагдаад улам аймшигтай харгис дарангуйлал, зодуур тамлалтай нүүр тулдгаа хэлсэн юм.
Эсвэл зүгээр л тэр эмэгтэй сэтгэлзүйн хувьд нэг тойрогт орчихдог бөгөөд тэр тойргоос гарч чадахаа больчихсон байдаг. Эмэгтэйчүүд тэр хүнийг өрөвдөж уучилдаг ч, үнэндээ хүчирхийлэгчид уучлал хайр үзүүлэх нь ямар ч нэмэргүй зүйл гэдгийг огт мэддэггүй.
Нөхөр нь хардаж ажил хийлгэдэггүй эсвэл ажлын газар нь очиж хэрүүл зодоон үүсгэдгээс болоод олон жил ажилгүй, санхүүгийн хувьд нөхрөөсөө бүрэн хамааралтай болдог байна.
Дээр дурдсан эмэгтэйчүүд бүгд л найз нөхдөөсөө холдсон, нөхөрт нь дургүйгээс болоод хамаатан садантайгаа уулзахаа больсон, хөхөрч гэмтсэнээ харуулахгүйн тулд гэрт нь аав ээжийгээ ирэхэд ч хаалгаа тайлахгүй байсаар тэдэнтэйгээ ч уулзахаа больжээ. Ингээд нэг л мэдэхэд нийгэмд хэн ч биш болж хувирсан байдаг гэнэ.
Олон жилийн турш гэрээс гараагүй эмэгтэйг гадагш гарахад тэс ондоо орчин угтсан байна. Орчин тойрноо танихгүй, хаана юу байгааг мэдэхгүй, хаашаа явахаа, хэнтэй уулзахаа мэдэхээ больчихсон байдаг гэнэ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамгийн эрсдэл өндөртэй буюу амь нас нь хутганы ирэн дээр байгаа хохирогчдыг хамгаалах байрандаа долоо хоногоос гурван сарын хугацаанд байлгах боломжтой.
Эрсдлийн харьцангуй бага, дунд түвшинд ордог хохирогчдод хууль эрхзүйн зөвлөгөө өгч, сургалт явуулдаг байна. Хүчирхийлэлд өртсөн л бол тухайн хохирогчийг шууд хамгаалалтад авдаг байх хэрэгтэй гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэд захирал П.Золзаяа хэллээ.
Нийслэл хотод одоогоор хамгаалах хоёр байр үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Хүчирхийллийн хохирогчид Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эмнэлэг болон Шүүх эмнэлэгт байрлах "Нэг цэгийн үйлчилгээ"-ний төвд очих боломжтой ба эдгээр байруудад 24-72 цаг байх боломжтой гэлээ.
Хамгаалах байрууд нь нууцлалын өндөр зэрэгтэй байдаг тул хохирогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор байршлыг чанд нууцалдаг ажээ. Тус төвийн дэд захирлын ярьснаар хамгаалах байруудад аль болох гэр бүлийн орчинд байгаа мэт уур амьсгал төрүүлэхүйц нөхцөлтэй байлгахыг хичээдэг гэсэн юм.
Гэвч эрсдэлийн бага, дунд түвшинд багтах хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хамгаалах байранд орж чадахгүй бол очих газаргүй болдог байна. Тэгэхээр ийм хүмүүс хаана хандахаа ч мэдэхгүй, цагдаагийн газар бүртгүүлээд ч нэмэргүй байдаг гэдгээ хэллээ.
ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ТОГТООЛГОСОН Ч АВЧ ЧАДДАГГҮЙ
Эдгээр эмэгтэйчүүд "нөхрөөсөө салж хүүхдээ өнчрүүлэх үү? Эсвэл хүүхдээ бодоод, өөрийгөө хөсөр хаян дарамтанд амьдрах уу?" гэдэг сонголтын өмнө ирцгээдэг. Нэгэнт бий болгосон амьдралыг ингээд нураах ёстой юу? Бид юуг анхаарах ёстой вэ? гэдэг асуултууддаа өөрөө хариулах гэж явсаар нэгэнт хэдэн жилийг зовлон шаналал дунд өнгөрүүлсэн байдаг ажээ.
Харин шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийж, улмаар хүүхдийн тэтгэмж тогтоож өгдөг байна.
Тэтгэмжээ тогтоолгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандахад өрх толгойлж буй эмэгтэйгээс 50 мянган төгрөгийн хураамж авна. Гэвч шүүхээс тогтоосон тэтгэмжийг салсан нөхөр нь өгөхгүй байх тохиолдол олон. Эсвэл ял эдэлж байгаа хүнээс тэтгэмж авах нь бүр ч хүндрэлтэй. Огт өгөхгүй байгаа хүний эд хөрөнгийг нь хураах зэргээр асуудлыг шийдвэрлэдэг тохиолдол байдаг гэнэ.
Хэрвээ хүүхдийн тэтгэмжийг ийнхүү өгөхгүй байгаа тохиолдолд хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Хүүхдүүд ард нь хохироод үлдэх үү? Эрүүгийн хуульд хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй бол дээд тал нь зургаан сар хүртэл баривчлах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох заалт бий.
Мөн захиргааны хариуцлагын тухай хуульд 51 хувь хүртэл торгох, 30 хоног хүртэл баривчлах гэсэн заалтаар шийдвэрлэдэг. Харин нэгэнт төлбөрөө төлж чадахгүй эсвэл орлогогүй хүнд дахин торгуулийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байдаггүй ажээ.
Гаднын улс орнуудад хүүхдийн тэтгэмжээ өгөөгүй эцэг эхийн өмнөөс улсаас олгож, дараа нь албадан цагийн ажил хийлгүүлдэг хууль зүйн зохицуулалт байдаг гэнэ.
ТЭД АМЬДРАЛД ХАЙРТАЙ. ТИЙМЭЭС ТЭД ХЭЗЭЭ Ч ШАНТРАХГҮЙ
Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн байдаг.
Хэрвээ энэ эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадвал тэд үр хүүхдээ сайн сайхан, боловсролтой хүн болгох тэр үүргээс хэзээ ч буцахгүй гэж ярилцаж байсан эмэгтэй маань хэлсэн юм.
Бид хүчирхийллээс ангижирснаараа амьдралд илүү хайртай, амьдралын төлөө мэрийдэг болдог гэж бодогдсон. Амар тайван амьдрал гэдэг хамгийн том хэрэгцээ шаардлага. Бид заримдаа идэх хоолгүй байдаг хэрнээ амар тайван байгаа нь хамгийн том эрх чөлөө гэж ярьж билээ.
Хүн болгоны дотор сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл гал байдаг. Гэтэл хэн нэгний дарамт шахалт, хүчирхийлэл дор тэр гал нь унтарчихдаг юм. Гэлээ ч тэр эмэгтэйн дотор жаахан ч гэсэн оч бий. Тэр очийг нь бид асааж өгөх ёстой. Тэр хүнд итгэл найдвар үзүүлснээр амьдралд дахин хөлөө олж, амьдрах итгэлтэй зорилготой болно гэсэн тэр эмэгтэйн өөдрөг сайхан үгээр нийтлэлээ төгсгөе.
Хэрвээ та хүчирхийлэлд өртөж байгаа бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, цагдаагийн байгууллагад хандана уу.
ХЭҮТ-ийн хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу,40-р байр-3,6 тоот
Харилцах утас/факс:976-70119949 Зөвлөх утас: 50990505
Е-mail:mongolcav@mongol.net
Вэб: www.safefuture.mn
Нийтлэлийн талаарх санал хүсэлтээ narantsatsral@gogo.mn хаяг руу илгээнэ үү.