- Гарааны бизнес -
“CODE” нарийн боов болон гурилан бүтээгдэхүүний кафе нь Туул рестораны замын эсрэг талд байрлах бөгөөд танд жинхэнэ Франц амт болон орчныг мэдрүүлэх болно.
Тус кафены эзэн Дэвид Кодтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Монгол улсын тухай хамгийн анх телевизийн нэгэн нэвтрүүлгээс үзжээ. Улмаар Улаанбаатарт ирж Франц нарийн боов болон нэмэлт бүтээгдэхүүний кафегаа нээхээр шийдсэн байна. Сонирхуулахад, тэрээр дотоод засал, чимэглэл, тавилгын сонголт зэргээ өөрөө санаачилан хийсэн гэнэ.
Мөн тэднийх зургаадугаар сар гэхэд гадна талбайгаа ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
“CODE” кафены ахлах тогооч Франц гаралтай бөгөөд Улаанбаатарчуудад Франц нарийн боов, бялуу болон бусад гурилан бүтээгдэхүүний амтыг мэдрүүлж байгаад талархаж байна.
-Та Монголд ирээд хэр удаж байна. Яагаад чухам Улаанбаатарт кафегаа нээе гэж бодсон юм бэ?
-Би Монгол улсад ирээд зургаан сар болж байна. Улаанбаатарт энэхүү Франц гурилан бүтээгдэхүүний кафегаа нээхэд ёстой аз таарсан гэж хэлж болно. Би Франц хоолны чиглэлээр ажиллаад 20 гаруй жил болж байна. Хувийн кафегаа нээнэ гэж төлөвлөж байсан ч “урьд нь байгаагүй анхдагч газар нээнэ дээ” л гэж боддог байснаас хаана гэдгээ хараахан тогтоогүй байсан юм.
Гэтэл 2014 оны хоёрдугаар сард би зурагтаар Монголд байгаа Франц цагаачдын тухай нэвтрүүлэг үзсэн юм. Өмнө нь тийм ч сайн мэддэггүй байсан энэ орон шууд л миний сонирхлыг татаж өөрийн биеэр очиж үзэхээр шийдсэн. Би анх Улаанбаатарт нэг сарын хугацаатай Франц нарийн боовны кафе нээх санаатай ирсэн.
Ирээд хэдхэн хоногийн дараа энэ хот таалагдаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн шинэ зүйл оруулж ирэхийг хүссэн. Тэгээд би Улаанбаатарт Франц нарийн боовны кафе байдаггүйг анзаарсан юм. Нэг сайн найзаасаа хамтрахыг хүсэхэд тэр ч зөвшөөрсөн. Ингээд би аравдугаар сард Улаанбаатарт буцаж ирсэн юм даа.
-Улаанбаатарт бизнес эрхлэх хэцүү байсан уу?
-Монгол улс бусад оронтой харьцуулахад тийм ч хэцүү санагдаагүй. Би өөрөө цагаач хүний хувьд, энэ улсад ирэх нь миний сонголт байсан бөгөөд тухайн улс оронд дасан зохицож чадах эсэх нь надаас л шалтгаална. Мөн энд ирэх нь цэвэр миний сонирхол байсан. Хэрвээ тийм биш байсан бол би өөрийн улсдаа л байж байх байлаа.
-Кафеныхаа талаар дэлгэрэнгүй яривал?
-Нээгдээд таван долоо хоног болж байгаа гэхэд кафены бизнес маань амжилттай байгаа шүү. Нээлтийн хугацаа тулгуу байсан тул бидэнд багагүй асуудал үүссэн. Арванхоёрдугаар сарын дунд үеэр газраа сонгож худалдаж авсан. Би нарийн боовны орц, тавилга, чимэглэл болон нээлтийн үед хэрэглэгдэх бусад хэрэгцээтэй зүйлсээ бэлтгэхээр арванхоёрдугаар сарын 25-нд Хятад руу дөрөв хоногийн хугацаатай явсан.
Нэгдүгээр сарын 6-нд буюу нээлтийн өдрөөс яг долоо хоногийн өмнө ажилчдаа сургалтад хамруулсан юм. Ингээд “CODE” кафе маань 2015 оны хоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийсэн. Хэдийгээр кафегаа нээхэд бэлэн биш байсан ч бид улам сайжрах зорилгоо өдөр өдрөөр ахиулж байгаа. Боломжоороо хурдхан шиг кафегаа нээх нь миний зорилго байсан учир гарч болох бүх асуудлыг бүрэн хариуцахад бэлэн.
-Хүндрэлтэй асуудал хэр их тулгарч байна?
-Бидний өдөр тутамд тулгарч буй асуудлууд бол миний шийдвэр юм. Би өөрийн улсын олон төрлийн бялуу болон гурилан бүтээгдэхүүнийг уламжлалт болон урлаг талаас нь Улаанбаатарчуудад хүргэхийг хүсэж байна.
Эдгээр бүтээгдэхүүнийг тусгай орцоор хийдэг учир тус орцуудыг Монголын захууд болон жижиг дэлгүүрүүдээс ч хүртэл олоход хүндрэлтэй байдаг.
“CODE” кафег маань зорин ирж буй хүмүүсийн сэтгэгдэл хамгийн чухал учраас бидэнд өдөр бүр үнэ цэнэтэй. Бид үйлчлүүлэгчдээс ирж буй санал хүсэлтийг нааштайгаар хүлээн авч шийдвэрлэж байгаа. Өмнө нь хэлж байсанчлан, энэ бидний сонголт учраас үүсч буй бүх хүндрэлүүдийг даван туулах шаардлагатай.
Миний чин хүсэл бол өмнө нь Франц руу аялж үзээгүй Улаанбаатарчуудад болон бусад иргэдэд Францын өчүүхэн нэгэн хэсгийг манай CODE кафед ирснээр мэдрүүлэхэд байгаа юм.
-Та нийслэлийн иргэдийн юунд нь дуртай вэ?
-Тэдний эрч хүч болон түүх. Монголчууд бол дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу хүмүүс. Өнөөдөр би тэр агуу түүхийн эзэдтэй хамт байгаадаа их баяртай байна.
-Таны хамгийн очих дуртай газар?
-Харамсалтай нь надад энд ирснээсээ хойш олон газраар явж үзэх цаг зав хомс гарлаа. Би Трискелд очих дуртай. Тэндхийн эзэн нь Монголд ирсэн хамгийн анхны Франц хүмүүсийн нэг. “Рөүзвүүд” рестораны Клифф бол мэргэжлийн тогооч, би түүний хийсэн хоолонд дуртай. Мөн Пиацца ресторанд очиж Улаанбаатарын хамгийн амттай хурганы махыг идэх дуртай. Хэдхэн хоногийн өмнө гоё хоолтой Япон ресторан олсон. Мико сүши гэдэг нэртэй. Гэхдээ би эдгээрээс илүү жирийн Монгол хоолны газруудад дуртай, учир нь би их махсаг хүн л дээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.
-Баярлалаа.