Саудын Араб болон түүний холбоотон Персийн булангийн улсуудын нэгдэл Йемен дэх шийт босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэллээ.
Йемений Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан шийт босогчдын эсрэг тэмцэлд бусад улс орны цэргийн оролцоог дэмжих хүсэлтийг удаа дараа тавьж байсан юм.
Тэгвэл Саудын Арабаас ахлуулсан Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Бахрейн, Катар зэрэг 10 улсын эвсэл цэргийн ажиллагаа явуулахаар болжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар холбоотнууд агаараас цохилт өгөх гэнэ.
Йемен улсын хойд нутагт байрлах исламын шийт босогчид өнгөрсөн оны есдүгээр сар гарснаас хойш нийслэл Сана хотод Засгийн газрын хүчний эсрэг тэмцэж байгаа юм. Мөргөлдөөний улмаас хэдэн зуун хүний амь үрэгджээ.
Босогчид Засгийн газрын зарим барилга, улсын телевизийн станц болон онгоцны буудал орох замыг хаасан байна.
Нийслэл хотод болж буй цуст мөргөлдөөнийг зогсоохоор талууд мөргөлдөөнийг яаралтай зогсоох, нэг сарын дотор шинэ үндэсний эвслийн засгийн газрыг эмхлэн байгуулах гэрээнд гарын үсэг зурсан ч гэрээ хүчин төгөлдөр болж чадаагүй байна.
Эх сурвалж: ВВС