АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама өчигдөр /03.25/ Цагаан ордонд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзайг хүлээн авч, уулзах үеэр түүнийг өмнөх Ерөнхийлөгч Хамид Карзайтай андуурчээ.
Тодруулбал Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Обама Афганистанд үлдэх америк цэргүүдийн тухай ярьж байхдаа Ахмадзай руу заан "Ерөнхийлөгч Карзай" гэж түүнийг нэрлэсэн хэмээн CBS дамжууллаа.
"Афганистаны дээд командлагч, Ерөнхийлөгч Карзай хоёр орны харилцааны давуу болон сул талд дүн шинжилгээ хийх чадвартай. Иймээс бид ирээдүйн үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй төлөвлөнө" гэж Обамагийн хэлснийг The Daily Caller иш татав. Харин Ахмадзай энэхүү алдааг анзаараагүй ч сэтгүүлчид болон интернет хэрэглэгчдийн анхаарлыг татсан юм.
Сонирхуулахад АНУ-ын цэргүүд Афганистан улсад илүү удаан саатаж гэж Обама өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
Одоогийн байдлаар тус улсад 9800 Америк цэрэг байгаа бөгөөд эдгээр нь 2015 оны эцэс хүртэл үлдэхийг Афганистаны төрийн тэргүүн хүссэн гэж тэрбээр хэлжээ.
Эх сурвалж: CBS