Өнгөрсөн долоо хоногт Японы алдарт Нинтендо өөрсдийн алдарт бүтээлүүдийг ухаалаг утсанд зориулан гаргах болно гэдгээ мэдэгдсэн. Учир нь дэлхий дээр долоон хүн тутмын нэг нь ухаалаг утас барьж байгаа өнөө үед компани төхөөрөмжийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээс тоглоом хөгжүүлсэн нь зардал багатай, ашиг өндөртэй юм.
Та халаасандаа байгаа утсаар Марио тоглож, Зелдаг аварна гээд боддоо
Тийм ч учраас хөрөнгө оруулагч нар үүнд ихээхэн нааштай хандаж байгаа бол хэрэглэгчдэд хариултгүй үлдсэн асуулт одоо ч бий. Гэхдээ нэг зүйлийг тодорхой болгоход Нинтендо “Тоглоход үнэгүй” тоглоом хөгжүүлээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Компанийн гүйцэтгэх захирал Сатору Ивата “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тоглоход үнэгүй гэж тодорхойлсон тоглоомууд үнэндээ явцын дунд хэрэглэгчдээс мөнгө шаарддаг. Тиймээс энэ мэт тоглоомыг “Эхлүүлэхэд үнэгүй” гэж тодорхойлох хэрэгтэй болов уу. Яахав эхний ээлжид хэрэглэгчид ойлгочихсон байхад хангалттай. Учир нь бид ч гэсэн одоохондоо “Тоглоход үнэгүй” гэсэн тодорхойлолтоор л бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ” гэжээ.
Бага зэрэг төвөгтэй сонсогдож болох ч, та яг ямар учиртай гэдгийг ойлгосон байх. Харин бидний таамаглаж байгаагаар сонгодог тоглоомууд болох Марио, Зелда зэрэг нь үнэтэй гарах болов уу.
Өнөөдөр ч компани өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр санал болгож буй эдгээр тоглоомыг худалдан авахаас татгалзах хүн олдохгүй гэдэгт би итгэлтэй байна.
Та халаасандаа байгаа утсаар Марио тоглож, Зелдаг аварна гээд боддоо. Харин “Тоглоход үнэгүй” гэсэн тодорхойлолтод багтаж байгаа тоглоом нь “Pokemon Shuffle” буюу үндсэндээ яг “Candy Crush” маркын нэг тийм тоглоом байгаа аж. Компани энэ оны сүүлээр тоглоомоо зах зээлд нийлүүлнэ.