Үндэсний Супер Лигийн Плэй-Оффын эхний шатны цувралын 3 дах тоглолтоо Мадимос Мон-Алтиус Шонхорууд болон Дорнод Танан Гарьд багууд хийлээ.
Эхний 2 тоглолт тун сонирхолтой болж, цуврал 1:1 болж тэнцээд байсан учир хожсон баг нь цувралыг тэргүүлж эхлэх чухал тоглолт байсан юм.
Тоглолт эхнээсээ тун тэнцүү өрнөж, 2 баг ээлж дарааллан довтолгоогоо оновчтой болгож байлаа.
Гарьдуудаас О.Ууганбаяр эхний хагаст сайн байсан бол Шонхоруудаас онцгойрсон тоглогч байгаагүй ч багаараа маш сайн тоглож байлаа.
Эхний хагас ердөө 2 онооны илүүтэй Танан Гарьдын давамгайллаар өндөрлөв.
Эхний хагаст Шонхорууд богино солилцоо ихээр хийж, тамирчдаа амрааж, олон тоглогч ашиглаж байсан нь үр дүнтэй байсан бол Гарьдууд ч өмнөх тоглолтоосоо сургамж авч, хэд хэдэн удаа тактикаа өөрчилж, солилцоо хийж байлаа.
Уг цувралд 3-р үед сайн тоглосон баг нь хождог гэдгийг өмнөх 2 тоглолт харуулсан билээ. Тэгвэл энэ өдрийн тоглолтын 3-р үед Танан Гарьд баг гайхалтай байлаа.
Тэр дундаа холбон тоглогч Антонио Жонс супер байж холын зайн шидэлтүүд болон, оролтуудаа оноо болгож байсан юм. Тэрээр энэ өдөр 35 оноогоор багаа тэргүүлсэн.
Түүнийг зогсоох хүн 3-р үед байсангүй. Шонхоруудын эхний хагаст харуулж байсан сайн тоглолт 3-р үед тэр чигтээ үгүй болж, Гарьдууд 20 онооны тэргүүллийг авч чадсан.
Улмаар 4-р үед ч сайн тоглолтоо хадгалж чадсанаар хожил байгууллаа. Тус тоглолтонд Гарьдуудын төвийн тоглогч Марко Павлович гараанд гарсан ч тун удалгүй сэлгээрүү шилжиж, дахин гарч тоглоогүй ч баг нь хожил байгууллаа.
Антонио Жонс, Митчелл Андерсон нар гайхалтай байснаас гадна О.Ууганбаяр 28 оноо, 11 самбараас бөмбөг авч гайхалтай тоглолт үзүүллээ.
Харин Шонхоруудаас Дархантөгс сэлгээнээс 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Санчир 17, Parker 15, Quincy 11 оноо, 18 самбар авсан ч баг нь 2-р хагаст хамгаалалт, довтолгоонд тааруу байснаар ялагдал хүлээлээ.
Цувралыг Дорнод Танан Гарьд баг 2:1 болгож тэргүүлж эхэллээ. Шонхоруудын хувьд 2 дараалж ялалт байгуулах хүндхэн даалгавартай үлдэж байна.