БНХАУ-ын Шанхай хотод 105 дахь удаагийн Уран гулгалтын ДАШТ болж байна. Тэмцээн энэ сарын 25-наас 28-ний хооронд үргэлжлэх юм. Хятад Уран гулгалтын ДАШТ-ийг зохион байгуулж буй Азийн хоёр дахь улс болж байна. Үүний өмнө буюу өнгөрсөн 2014 оны ДАШТ Японы Саятама хотод зохион байгуулагдсан.

Энэ жилийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, бүжгийн гэсэн 3 төрөлд өрсөлдөхөөр дэлхийн 37 орны 160 тамирчин хүрэлцэн иржээ.
Эдгээрээс ОХУ 17 буюу хамгийн олон уран гулгагч оролцуулж байгаа улс болж байна.
Харин Армени, Гүрж, Хонконг, Казакстан, Литва, Голланд, Норвег, Словани, Узбекстан гэсэн улсууд хамгийн бага буюу тус бүр 1 уран гулгагчтай иржээ. Дэлхийн аваргыг зохион байгуулж буй БНХАУ 11 уран гулгагчтай оролцож байна.
Сонирхуулахад энэ жилийн ДАШТ-д Сочигийн өвлийн олимпийн алтан медальт, 19 настай, Японы залуу уран гулгагч Юзүрү Ханю, Европын аварга, Испанинй тамирчин Хавьер Фернандес, Олимдийн хүрэл медальт Казахстаны тамирчин Денис Тен, ОХУ-ын Максим Ковтунболон Сергей Воронов зэрэг өрсөлдөх юм.
Түүнчлэн хосын төрөлд Францын уран гулгагчид Габриэлла Пападакис болон Гийом Сизерон, Канадын Меган Дюамель болон Эрик Редфорд, Оросын Ксения Столбова болон Фёдор Климов зэрэг алдарт уран гулгагчид оролцож байна.