Хүнс, хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд болон Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар нар даваа гаригт албан ёсоор худалдаанд гарч эхлэх нөөцийн махны 2015 оны борлуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрөгч 2014 онд нэр бүхий зургаан компани шалгарч нөөцийн махны менежментийн гэрээг хийжээ. Гэрээнд заасны дагуу 14 мянган тонн нөөцийн махыг улсын хэмжээнд бэлтгэж нэгдүгээр сарын 25-наас борлуулах байсан боловч төсөвт шаардлагатай мөнгө суугаагүйн улмаас ийнхүү хойшилжээ.
Нөөцийн махны хамгийн дээд үнийг гэрээнд дараах байдлаар заажээ. Тухайлбал,
Мах | ястай/шулсан | 1 кг махны дээд үнэ |
Үхрийн мах | ястай | 5950 төг |
шулсан | 8500 төг | |
Хонины мах | ястай | 4900 төг |
шулсан | 5750 төг | |
Ямааны мах | 4500 төг |
Махны үнийг гэрээнд зааснаас хэтрүүлэхгүй бөгөөд харин түүнээс доош үнэтэй борлуулах боломжтой юм байна.
Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатарын хэлснээр нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс дунджаар 700-800 төгрөгөөр хямд борлуулагдаж байгаа гэлээ. Махыг цагаан сарын дараа бэлтгэж эхэлсэн бөгөөд, мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтанд оруулсан тул чанарын шаардлага хангасан гэв.
Харин үнийн хувьд хэрэглэгчдийн худалдан авах чадвар сул байгаа учир махны үнийг нэмэх бодлого байхгүй гэлээ.
Энэ жил “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэжээ.