Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан “Барилгачдын зөвлөгөөн 2015”-ыг долоо хоногийн турш зохион байгууллаа.
Газрын харилцаа, барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хэрэгжилт зэрэг асуудлыг зөвлөгөөнөөр хэлэлцэж, өчигдөр хаалтын ажиллагаагаа хийсэн юм.
Зөвлөгөөнд 21 аймгаас 800 гаруй удирдах ажилтнууд оролцсон байна.
Жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон хийдэг уг зөвлөгөөн өнгөрсөн оны хийсэн ажлаа дүгнэх, энэ жил хийх ажлаа ярилцах зэрэг олон давуу талтай байдаг аж.
Зөвлөгөөнөөс юуг хэзээ анхаарах, хэн хэрэгжүүлэх талаар шийдвэрийн төсөл гардаг байна.
Өнөөдрийн хурлаар,
- “Монгол Улсын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад барилгын салбарын гүйцэтгэх үүрэг, үнэ цэнэ” Сангийн дэд сайд С.Пүрэв, ТХОГ-ын мэргэжилтэн О.Бат-Эрдэнэ,
- “Барилгын салбар дахь хөдөлмөр эрхлэлт” сэдвээр Хөдөлмөрийн яамны ХЭБЗГ-ын дарга Ц.Амартөгс,
- “Барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх” сэдвээр Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан,
- “Барилгын салбарын мэргэжлийн холбоод ТББ-уудын чадавхийг дээшлүүлэх шаардлага” Монголын барилгын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар,
- "Европын холбооны барилгын салбарын хууль эрх зүй ба стандартын талаар" Английн Стандартын институтын зөвлөх Чарльз Баркер,
- "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах журмын талаар" НЕТГ-ын Хэлтсийн дарга О.Одбаяр нар илтгэл тавилаа.