Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт Египетийн аялал жуулчлалын Шарм-эш-Шейх хотод өнөөдөр /03.28/ эхэллээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Арабын ертөнц дэх хүчирхийлэл, дайны байлдааны үйл явц газар авсан маш тайван бус нөхцөл байдалд үед болж байгаа юм.
Дээд хэмжээний уулзалтын анхаарлын төв Ливи, Сирийн мөргөлдөөн болон Палестины асуудал, түүнчлэн байлдааны ажиллагаа болж буй бүс нутгаас дүрвэгсдийн асуудал, эдийн засгийн байдалд анхаарлаа хандуулна.
Түүнчлэн Йемений нөхцөл байдал энэ удаагийн уулзалтын гол сэдвүүдийн нэг байх нь дамжиггүй. Учир нь Энэ сарын 26-наас эхлэн Саудын Арабаар ахлуулсан Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Бахрейн, Катар зэрэг 10 улсын эвсэл Йемен дэх шийт босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС