Чөлөөт бөхийн “Mongolia Open-2015” уламжлалт олон улсын тэмцээнд 12 орны 151 бөх өрсөлдөж байгаа. Тэмцээнийг гадаадын 12, Монголын 28 шүүгч шүүж байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олон улсын шүүгч Андрей Криков энэхүү тэмцээнийг удирдан зохион байгуулахаар томилогдон ирсэн. Түүний хувьд 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн олимпийн наадмын бөхийн барилдааны шүүж байсан туршлагатай билээ.