Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр /03.30/ боллоо. Тус хурлаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
Дэлхийн улс орнуудад иргэний болон гэр бүлийн эрх зүйн хэрэг, маргааныг шүүх, арбитрийн журмаар шийдвэрлэхээс гадна шүүхийн бус журмаар гуравдагч этгээдийн туслалцаатайгаар талуудыг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх хэлбэрийг хэрэглэх болсон. Шүүхийн бус аргаар хэрэг маргааныг шийдвэрлэх энэ арга нь манай орон төдийгүй дэлхийн ихэнх улс оронд шинэ тутам хөгжиж байгаа эрх зүйн тогтолцоо юм.
Эвлэрүүлэн зуучлалаар иргэний эрх зүй, хөдөлмөрийн ганцаарчилсан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, асуудлыг шийдвэрлэдэг байна.
Тэгвэл өнгөрсөн 2014 онд анхан шатны шүүхэд 42 орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажиллажээ. Тэд өнгөрсөн онд 6427 өргөдөл хүлээн авч, нийт 5122 хэрэг, маргаанд ажиллагаа хийснээс эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан 2847, амжилтгүй болсон 2275 маргааны 82.2 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн буюу гэрлэлт цуцлах тухай хэрэг, маргаан байжээ.
ЭЗА нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол олон шат дамжлагагүй, харьцангуй хялбараас гадна ажиллагаанд оролцож буй талууд өөрсдөө ажиллагааныхаа журмыг тохирох боломжтой. Нөгөө талаас маргалдагч талууд эвлэрсний үр дүнд бие биеэ үзэн ядах бус харин ч найрсаг харилцаа нь хэвээр үлдэх талаараа илүү ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл иргэний хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэхэд талуудын хэн нэг нь сэтгэл дундуур үлддэг бол ЭЗА-ны талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан буулт хийж, асуудлыг аль болох өөрсдийн сэтгэлд хүрсэн шийдэлд хүрэх боломжтой байдаг. Өөр нэг зүйл бол эвлэрүүлэн зуучлагч нь ЭЗА-ны нууцыг буюу талуудын хувийн болон албаны нууцыг тэдний зөвшөөрөлгүй бусдад задруулахгүй, нууцыг чанд хадгалах үүрэгтэй зэрэг ач холбогдолтой юм.
Сүүлийн гурван жилийн шүүхийн мэдээ, судалгаанаас харахад улсын хэмжээнд нэг жилд 27000-35000 гаруй иргэний хэрэг шийдвэрлэсэн байна. 2013 онд 35314 иргэний хэрэг шийдвэрлэж байсан бол 2014 онд 33996 хэрэг шийдвэрлэсэн нь 1318 хэргээр буурсан нь эвлэрүүлэн зуучлалын журмаар хэрэг, маргаан шийдвэрлэж эхэлсэнтэй холбоотой гэж шинжээчид дүгнэж байна.