Олон хүн зөөврийн компьютер дээрээ төрөл бүрийн наалт нааж өөрийгөө илэрхийлдэг. Яг л төрөл бүрийн утасны гэр ашигладагтай адил. Харин “Brik Case” гэх энэ гэрний тусламжтай та лего ашиглан өөрийн зөөврийн компьютерыг чимж болох нь.
Мэдээж хэрэг та Легонд дуртай бол шүү дээ. Kickstarter дээр 30,000 ам. долларын санхүүжилт олохыг хүсэж байгаа тэд одоогийн байдлаар 18,000 ам. доллар олжээ. Эртэч шувуухайнуудад зориулан 30 ам. долларын үнэтэй загварыг санал болгож байгаа тэд кейснээс гадна 1х1 хэмжээтэй 100 ширхэг лего илгээх юм байна.
Харин компьютерын хувьд 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн MacBook Pro болон MacBook Air-т тохирох аж. Дээрээс нь та дурын лего ашиглан хүссэн зүйлсээ үүн дээр урлаж болно.
Хэрвээ тэд санхүүжилтээ амжилттай босгож чадвал бүтээгдэхүүнээ ирэх наймдугаар сард олон улсад худалдаанд гаргах аж.