“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар оны өмнө Л.Пүрэвбаатарыг сонгосон.
Л.Пүрэвбаатар нь өмнө нь УБТЗ-ын орлогч даргын албан тушаалыг хашдаг төдийгүй Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг байсан.
Даргын суудалд залраад гурван сарын нүүр үзэж буй Л.Пүрэвбаатар дарга эдийн засгийн хэмнэлтийн энэ цаг үед бүсээ чангалах биш харин ч тансаглахаар шийдсэн бололтой.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэмнэлтийн горимд шилжиж төрийн албанд унаж буй жип машинуудаас татгалзах үүрэг даалгавар өгч эхнээсээ ч хэрэгжүүлж эхэлсэн.
Гэтэл Л.Пүрэвбаатар дарга 200 саяар "Lexus 570" худалдан авч, 1,5 тэрбумаар орон сууц худалдан авч өгсөн талаарх баримт дэлгэгдэж байх юм.
Энэхүү тансаглал нь тус нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйгээс гадна эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байсныг ТӨХ-ны албан тоотод дурджээ.
УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатараас энэ талаар тодруулж ярилцлага авах хүсэлт тавихад "Нэг цагийн дараа эргээд холбогд" гэв. Бид энэ талаар эргээд сурвалжлага хүргэх болно.