Украины нөхцөл байдалтай холбогдуулан Америкийн эрх баригчид ОХУ-ын эсрэг нэг жилийн хугацаатай хориг ноогдуулсан. Түүнчлэн Москвагийн бодлого Украины тусгаар тогтнолд заналхийлж, энэ хямралд ОХУ-ын нөлөө байгаа гэж үздэг АНУ хориг арга хэмжээгээ дахин нэг жилээр сунгах шийдвэр гаргасан.
Тэгвэл өдгөө ОХУ-д өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр, рублийн ханш болон иргэдийн амжиргааны түвшин буурч байна.
Оросуудын ихэнх нь буюу 91 хувь нь эдийн засгийн хямрал санааг нь зовоож буй гол асуудал, хямралыг тодорхой хэмжээгээр мэдэрч байна гэж хариулжээ.
Тодруулбал сүүлийн нэг жилд Орост ногооны үнэ бараг хоёр дахин, гахайн махны үнэ гурав дахин нэмэгджээ. ОХУ-ын Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо хүнсний барааны үнийн өсөлттэй тэмцэхээр шийдсэн. Тус холбооны гишүүд өргөн хэрэглээний хүнсний 20 гаруй бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг хоёр сарын хугацаанд нэмэлгүй тогтоон барих санал гаргасныг Засгийн газраас дэмжжээ.
Эргэн сануулахад, 2010 оны долдугаар сарын 15-нд ОХУ-ын Засгийн газраас баталсан тогтоолд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад үхэр, гахай, хонины мах, тахиа, хөлдөөсөн загас, сүү, цагаан идээ элсэн чихэр, давс, наран цэцгийн тос, цагаан будаа, гурвалжин будаа, төмс, байцаа, лууван, алим, гоймон, үр тариа, гурил, өндөг багтана гэж заасан юм.
Тэдний энэ үйлдэл хүнсний зах зээлийг тогтворжуулах, үнийн хэт өсөлтөөс сэргийлнэ гэж үзэж найдаж байсан ч өсөлтийг зогсоож дийлэхгүй байгаа аж.
ОХУ-д өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр, рублийн ханш болон иргэдийн амжиргааны түвшин буурч байна.
Холбооны улсын статистикийн албанаас мэдээлж буйгаар өнгөрсөн нэг болон хоёрдугаар сард хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ 30 хувиар өсчээ. Харин инфляци нэгдүгээр сард 15 хувь байсан бол хоёрдугаар сарын сүүлээр 16.7 хувь болж өссөн.
ОХУ-ын шинжээчид инфляци энэ хэвээр өсвөл ОХУ гипер инфляцийн ирмэгт тулна гэв. Эдийн засагт гипер инфляцийг хэт өндөр инфляци буюу “хяналтаас гарсан” инфляци гэж тодорхойлдог бөгөөд нэг сарын инфляци 50 хувиас өндөр эсвэл гурван жилд хуримтлагдсан үнийн өсөлт 100 хувиас өндөр байхыг ингэж нэрлэдэг юм.
ОХУ-ын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар олон нийтийн дунд явуулсан санал асуулгад оросуудын 91 хувь нь эдийн засгийн хямрал тэдний санааг зовоож буй гол асуудал, хямралыг тодорхой хэмжээгээр мэдэрч байна гэж хариулжээ.