Сүүлийн жил гаруй хугацаанд ард, иргэд, олон нийт Монгол улс эдийн засаг хүндрэлд орлоо, зарим нь бүр эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэх нийтлэг дүгнэлт өгөх боллоо.
Эдийн засгийн хямрал үнэхээр бодитоор өрнөж буй эсэхийг боломжит эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг ажиглаж 2008-2009 оны хямралын үетэй харьцуулж үзвэл 2013-2014 онд өмнөх хямралын зарим гол шинж тэмдэгүүд давтагдаагүй бөгөөд харин эдийн засагт төлбөрийн тэнцлийн хүндрэл бодитоор бий болсон гэж дүгнэхээр байна.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН УУ?
Эдийн засгийн хямрал гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн (цаашид ДНБ гэх) буурах, зээл олголт зогсох, үнэ огцом өсөх, эсвэл үнэ буурах, ажилгүйдэл өсөх зэрэг эдийн засгийн сөрөг үйл явдал тохиолдохыг ойлгодог. Монголын эдийн засагт 2014 онд хямрал болсон эсэхийг дээрх үзүүлэлтүүдийн өрнөлийг судалж, 2009 оны үзүүлэлттэй харьцуулан авч үзье.
Өмнөх хямралын үед 2009 онд эдийн засаг 1.3 хувиар буурч байсан бол 2014 онд 7.8 хувиар өсчээ (Зураг 1). Энэхүү өсөлт голчлон уул, уурхайгаас түүн дотроо Оюу Толгойн (цаашид ОТ гэх) үйлдвэрлэл болон экспортоос шалтгаалсан үзүүлэлт тул эдийн засгийн өсөлтийг бодитоор илэрхийлэхгүй гэж үзвэл уул уурхайн бус салбарын ДНБ-ий өсөлт нь 3.6 хувь байгаа бөгөөд 2009 онд энэ нь -3.0 хувь буюу бууралттай байжээ. Эдийн засгийн өсөлтөөс харахад Монголын эдийн засаг 2014 онд 2009 он шиг хямраагүйг харуулж байна.
Бид хэр их үйлдвэрлэж байгаагаас илүүтэй иргэд хэр их хэрэглэж байгаа нь өсөлтийг илэрхийлнэ гэвэл өмнөх хямралын үеэр хувийн хэрэглээний бодит өсөлт 2.5 хувиар буурч байсан бол харин 2014 онд 11.3 хувиар өссөн байх юм (Зураг 2). Харин Засгийн газрын бодит хэрэглээ 2009 онд 5.7 хувиар буурч байсан бол 2014 онд 1.9 хувиар буурчээ.
Эдийн засгийн хямрал гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн (цаашид ДНБ гэх) буурах, зээл олголт зогсох, үнэ огцом өсөх, эсвэл үнэ буурах, ажилгүйдэл өсөх зэрэг эдийн засгийн сөрөг үйл явдал тохиолдохыг ойлгодог.
Засгийн газар нь хуримлал үүсгээгүй тул эдийн засгийн өсөлт саарч, татварын орлого буурахад засгийн газар зардлаа хязгаарлахаас аргагүй болдог.
Үүнтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ өсвөл Засгийн газрын бодит хэрэглээ буурдаг дүр зураг өмнөх хямралын үетэй адил байна. Хувийн хэрэглээ 2014 онд ДНБ-ий 57%-ийг бүрдүүлж байхад засгийн газрын хэрэглээ 13%-ийг бүрдүүлжээ.
Хямралын шинж нь өрхийн хэрэглээний хандлагад төдийлөн тод ажиглагдахгүй байгаа ч засгийн газрын бодит хэрэглээ буурч, төсөвт хүндрэл үүсчээ.
Эх үүсвэр: ҮСХ
Өмнөх хямралын үе буюу 2008 онд мөнгөний нийлүүлэлт 6 хувиар буурч байсан бол өнгөрсөн онд 13 хувиар өсчээ. Зээлийн өрийн үлдэгдэл 2009 онд 1 хувиар өсч байсан 2014 онд 16 хувиар өсчээ (Зураг 3). Мөнгө, зээлийн үзүүлэлтүүдээс дүгнэхэд эдийн засагт мөнгө хомсдох, зээл олголт зогсох үзэгдэл үүсээгүй байна.
Хэрэглээний үнийн индэксээр илэрхийлэгдсэн инфляци 2008 онд огцом өсч 23 хувьд хүрч, дараа жил нь огцом буурч 1.9 хувьд хүрч байсан бол одоогоор инфляци олон жилийн дундажтай ойролцоо буюу 9.8%-тай байна (Зураг 4). Төгрөгийн ханш 2014 онд 19%-иар суларсан нь өмнөх хямралын үетэй ойролцоо. Хямралын үед ажиглагддаг үнийн огцом өсөлт, бууралт тод ажиглагдаагүй ч, төгрөгийн ханш өмнөх хямралын үетэй ойролцоо түвшинд суларсан байна.
Эх үүсвэр: ҮСХ
Төгрөгийн ханшийн 2014 онд 19%-иар суларсан нь өмнөх хямралын үетэй харин ойролцоо байгаа юм.
Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн хямралын үе буюу 2009 онд өмнөх жилээс 2.4 нэгж хувиар өсч 12.8 хувь болсон бол сүүлийн хоёр жил ажилгүйдэл буурсаар 2014 онд 7.7 хувьтай байна. Цалинтай ажил эрхэлдэг хүмүүсийн тоог харвал 2014 онд цалинтай ажлын байр 23 мянгаар нэмэгдэж 514 мянган хүн цалинтай ажил хийж байна.
Цалингийн өсөлт бага байх нь хямралын нэг илэрхийлэл. Өмнөх хямралын үед цалин 6 хувиар өсч байсан бол 2014 онд цалин 11 хувиар өсч, 844 мянган төгрөгт хүрчээ. Ажил эрхлэлтийн үзүүлэлтүүд хямралыг харуулахгүй байгаа ч 8%-ийн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй, мөн зээл авсан хүмүүс далд орлогоо ил болгох, ажил эрхлэлтээ албан ёсны болгож татвар төлөх зэрэг үйлдлүүд дээрх үзүүлэлтүүдийг илүү сайнаар харагдуулж байж болох юм.
Эх үүсвэр:ҮСХ
Дээрх харьцуулалтаас хараахан 2014 онд Монголын эдийн засаг хямралд өртөөгүй. Өөрөөр хэлбэл 2008-2009 оны хямралтай адил байдалд ороогүйг илтгэж байна. Харин хөгжиж буй орнуудад ихэвчлэн тохиолддог төлбөрийн тэнцлийн хүндрэлд орсон.
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН ХҮНДРЭЛ
Төлбөрийн тэнцлийн хүндрэл нь гадаад валютын нөөц буурч, урсгал дансны алдагдлаа санхүүжүүлэх хангалттай гадаад валютын урсгалыг боломжийн үнээр татах боломжгүй болоход бий болдог. Төлбөрийн тэнцлийн хүндрэл 2008 онд Монголын эдийн засагт тохиолдож байсан бөгөөд 2014 оныг энэ үетэй харьцуулан авч үзье.
2008 онд урсгал тэнцлийн алдагдал 600 сая ам доллар, төлбөрийн тэнцлийн алдагдал 200 сая ам доллар болсон. (Зураг 7) Гадаад валютын нөөц өмнөх оноос 30%-иар буурч, 700 сая ам.долларт хүрсэн (Зураг 8).
Үүний эсрэг 2009 оны дөрөвдүгээр сараас ОУВС-ийн стандбай хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогоор хязгаарлагдсан зардал танах бодлого, мөнгөний хумих бодлого, ханшийг аль болох уян хатан байдлаар хэрэгжүүлэх бодлого зэрэг бодлогыг уг хөтөлбөрийн хүрээнд хийснээр 2009 онд эдийн засгийн өсөлт буурч, харин төлбөрийн тэнцлийн хүндрэл арилсан. 2008-2009 оны төлбөрийн тэнцлийн хүндрэл, эдийн засгийн хямралаас гарахад түүхий эдийн үнийн сэргэлт, Оюу Толгой төслийн гэрээнд гарын үзэг зурсан нь ОУВС-ийн тусламжаас дутахааргүй эерэг нөлөөг эдийн засагт үзүүлсэн. 2008 онд төлбөрийн тэнцлийн хүндрэл нь эдийн засгийн хямралыг дагуулсан юм.
Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн хямралын үе буюу 2009 онд өмнөх жилээс 2.4 нэгж хувиар өсч, 12.8 хувь болсон.
Сүүлийн хоёр жилд төлбөрийн тэнцлийн алдагдал нийтдээ 3.3 тэрбум ам долларт хүрч, (Зураг 7) гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.доллараар буурчээ (Зураг 8).
Төлбөрийн тэнцлийн алдагдлыг өрөөр санхүүжүүсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд 3 тэрбум ам.доллараар өссөн байна.
Түүнчлэн сүүлийн хоёр жилийн төлбөрийн тэнцлийн алдагдлын дийлэнх хэсгийг ОТ-г хассан урсгал тэнцлийн алдагдал тайлбарлаж байна (Зураг 7).
Эх үүсвэр: ҮСХ, Монголбанк
Яагаад ОТ-г хассан урсгал тэнцлийг авч үзэх болсныг тайлбарлая.
2011-2012 онд огцом өссөн ГШХО-ын зарим хэсэг нь тоног төхөөрөмжийн импорт хэлбэрээр орж ирсэн нь урсгал тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлсэн юм. Харин 2013-2014 он ГШХО буурах нь нөгөө талд импортын тоног төхөөрөмжийг бууруулсан. ГШХО-аар санхүүжигдсэн ОТ-н импортыг хасч харвал 2012 оныг дуустал төдийлөн дарамт учруулахааргүй байлаа (Зураг 10). 2013 онд ОТ-ын эхний шатны бүтээн байгуулалт дуусч, экспортолж эхэлснээр ГШХО, импортоо бууруулсан (Зураг 10).
Мөн ОТ бүтээгдэхүүнээ экспортолж эхэлснээр ашгаасаа хөрөнгө оруулахад зээлсэн өрөө төлж, 2014 оноос ГШХО нь хасах болж эхэлсэн. Иймд ОТ-г хассан урсгал тэнцэл дотоодын урсгал тэнцлийг илүү сайн харуулна гэж үзлээ.
2014 онд урсгал тэнцэл 700 сая ам.долларын ашигтай гарсан боловч ОТ-н экспорт, импортыг хасвал 900 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 онд 1.5 тэрбум ам.доллараар буурнаас 1.4 ам.долларын бууралт нь ОТ-н ГШХО-ын бууралт байв.
Бусад ГШХО 2013 онд 1.5 тэрбум ам.доллараар буурсан нь дотоодын хүчин зүйлсээс гадна түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарсан байж болох юм. 2009 онд зэсийн үнэ буурахад мөн хөрөнгө оруулалт буурч байжээ (Зураг 9).
Эх үүсвэр: ҮСХ
ОТ-н импорт буурсан нь ГШХО буурсантай холбоотой бөгөөд экспорт нь өссөнөөр ГШХО-г бууруулж байгаа тул ОТ-н төлбөрийн тэнцэлд үзүүлэх эерэг нөлөө сүүлийн жил бага байлаа. Иймд урсгал тэнцлийн алдагдлыг харахын тулд ОТ-н импорт, экспортын нөлөөг арилгаж харах нь дотоод эрэлтээс үүдэлтэй урсгал тэнцлийн алдагдлыг харахад илүү тустай. Сүүлийн хоёр жил бий болсон төлбөрийн тэнцлийн алдагдал нь ГШХО-аас илүүтэй ОТ-ын бус урсгал тэнцлийн алдагдал буюу дотоод эрэлтээс бий болж байна.
Эцэст нь хэлэхэд монголын иргэд, ААН (ОТ-г хассан)-ийн сүүлийн 2 жилийн хугацаанд гадаадаас худалдан авсан 10 тэрбум ам.долларын барааны 3 тэрбум ам.долларыг Засгийн газар, Монголбанк өр тавьж санхүүжүүллээ (Зураг 8, Зураг10). Бидний хэрэглээг хамгаалахаар Монголбанк, Засгийн газар өр тавьж байна.