Канадын парламент "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцлийг үргэлжлүүлэх Засгийн газрын төлөвлөгөө болон Ирак, Сирийн нутаг дэвсгэрт байрлаж буй тус бүлэглэлийн дайчдын эсрэг агаараас цохилт өгөхийг дэмжлээ.
"Исламын улс бидний холбоотнууд болон түншүүд, дэлхийн нийтийн эсрэг алан хядах ажиллагаа явуулж байгаа цагт бид хөндлөнгөөс харж суухгүй" гэж Канадын Ерөнхий сайд Стивен Харпер CBC телевизэд өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.
Хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагааг 2016 оны гуравдугаар сарын 30 хүртэл сунгасан бөгөөд ойрын өдрүүдэд Канадын нисэх хүчин тус бүлэглэлийн Ирак, Сири дэх байруудад агаараас цохилт өгч эхлэх юм.
Одоогийн байдлаар Иракийн хойд нутагт Канадын 70 орчим цэргийн албан хаагч байрлаж, Канадын нисэх хүчний зургаан онгоц агаарын цэргийн ажиллагаанд дайчлагдаж байгаа аж.
"ИСЛАМЫН УЛС" ГЭЖ ХЭН БЭ?
Исламын улс. Сүүлийн үед дэлхий нийт Ойрхи Дорнод, тэр дундаа “Исламын улс” бүлэглэлийн дайчдад хамгийн их анхаарал хандуулж байна. Тус бүлэглэл өнгөрсөн онд улам идэвхжиж, улмаар Ирак, Сири улсын томоохон хотуудыг эзэлж аваад буй.
Дэлхийд тархалт нь улам нэмэгдэж, цар хүрээгээ тэлж буй “Исламын улс” бүлэглэл хүн төрөлхтөнд нүүрлэсэн тахал хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэгэн мэдэгдэлдээ хэлж байсан удаатай.
Ойрхи Дорнод даяар халифат байгуулах зорилготой "Исламын улс" гэж хэн бэ, санхүүжилт нь хаанаас орж ирдэг зэрэг мэдээллийг доорх инфографикаар хүргэе.