Цувралд хоёр дарааллан ялалт байгуулаад байсан Их Өргөө Аравтууд өчигдөр /03.31/ хожил байгуулсан бол дараагийн шатанд шалгарах боломжтой байлаа. Харин Эрдэнэдрийлинг Ригсийн хувьд дахин нэг тоглолт гаргах эсэхээ шийдэх чухал тоглолт байсан юм.
Аравтуудаас өмнөх тоглолтуудад харагдсан идэвхитэй, шахсан хамгаалалтууд нь энэ өдрийн эхний хагаст огт харагдсангүй. Ригсийн холын шидэлтүүд эхний хагаст оновч муутай байсан ч хамгаалагчид нь оролт сайн хийж, талбайд төвийн тоглогчиддоо дамжуулалт их өгч байсан нь тун үр дүнтэй байлаа. Ялангуяа төвийн тоглогч Desmond Blue энэ өдөр тун онцгой байв.
Эхний хагасыг Ригс баг онооны илүүтэй өндөрлүүлсэн юм. Өмнөх тоглолтын төгсгөлд давгүй тоглолт үзүүлсэн Нямбаяр гараанд гарч тоглосон нь ч зөв шийдвэр болсон. Улмаар II хагаст Аравтууд оноог ойртуулах гэж оролдсон ч тэр болгонд нь Ригс хариуг нь өгч, тоог ойртуулах боломж олгохгүй байлаа. Золжаргалын холын шидэлтүүд чухал үүрэг гүйцэтгэж байв.
Ригсээс Өрнүүнбилэг энэ тоглолтонд талбай дээр гараагүй ч багийнхан нь тун сайн тоглосон. Аравтууд IV үед оноог ойртуулах сүүлийн дайралтаа хийсэн ч Ригс тэдэнд боломж олголгүй явсаар ялалт байгуулж, цувралыг 2:2 болгож тэнцүүллээ.
2015 оны плэй-оффын эхний шатанд анх удаа цуврал тав дах тоглолтыг бид үзэхээр болж байна.
Ригсээс энэ өдөр D.Blue талбайд гайхалтай байж 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Золжаргал мөн 26 оноо, Will Giddings 14 оноо, 13 самбар, Chris Moore 10, Нямбаяр 9 оноо авчээ. Харин Аравтуудаас Мөнхтүвшин 23, Сэдбазар 20, A.Williams 18 оноо, 14 самбар, D.Hadley 15 оноог авсан ч энэ нь хожил байгуулахад хангалттай байсангүй.
Хоёр багийн цувралын шийдвэрлэх 5 дахь тоглолт ирэх лхагва гарагт буюу маргааш 18:00 цагаас Спортын төв ордонд болно.