Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн малчин Т.Алтантуяа сүүгээр чихэр үйлдвэрлэж эхэлжээ. 1991 оноос мал маллаж буй энэ эмэгтэй хонь, ямаа, тэмээнийхээ сүүг боловсруулан, төрөл бүрийн цагаан идээ үйлдвэрлэж борлуулдаг аж.
Бүтээгдэхүүнийхээ хэлбэр, чанар, амтыг сайжруулахаар туршиж, шинийг эрэлхийлж явдаг тэрбээр энэ жил ингэний сүүгээр ирис болон зөөлөн гэсэн хоёр төрлийн чихэр үйлдвэрлэсэн байна. Хоёр литр сүүнээс нэг кг орчим чихэр гаргаж авдаг аж.
Амттай, химийн ямар нэг бодис холиогүй, зөвхөн ингэний сүүгээр хийсэн экологийн энэхүү цэвэр бүтээгдэхүүн нь Өмнөговь аймгийн “Говь фестиваль” үзэсгэлэн, худалдааны шилдэг, шинэлэг бүтээгдэхүүнээр шалгарчээ. Т.Алтантуяа чихрийнхээ нэр төрлийг олшруулан, үйлдвэрээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.